bnr-0
Он гарснаар “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 300 тэрбум төгрөгийн зээл олгожээ
04 сарын 23, 2025
ХУВААЛЦАХ
  • Он гарснаар “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 83 аж ахуйн нэгжид 300 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
  • “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг 2024-2028 онд хэрэгжүүлнэ.
  • Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, боловсруулдаг аж ахуйн нэгжүүд уг хөтөлбөрөөс олгож буй боломжийг үр дүнтэй ашиглаж байгаа бол арьс шир, ноос, хөөврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид хангалтгүй дүнтэй байна.
Үндэсний хөтөлбөрийн нийт төсөв 2.19 их наяд төгрөг байх ба энэ жил 800 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг баталсан

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг 2024-2028 онд хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөрийн хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлэх зорилготой байгаа билээ.

Үндэсний хөтөлбөрийн нийт төсөв 2.19 их наяд төгрөг байх ба энэ жил 800 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг баталсан. Энэ оны хоёрдугаар сараас арилжааны 10 банкаар дамжуулж эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын гэсэн хоёр төрлийн зээл олгож байна. Эргэлтийн хөрөнгөд 300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 488 тэрбум төсөвлөсөн бөгөөд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлт 10 хувьтай байна.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд 83 аж ахуйн нэгжид ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк 300 тэрбум төгрөгийн зээл олгосон. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, боловсруулдаг аж ахуйн нэгжүүд уг хөтөлбөрөөс олгож буй боломжийг үр дүнтэй ашиглаж байгаа бол арьс шир, ноос, хөөврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид хангалтгүй дүнтэй байна.  

mobile-logo