bnr-0
Трамп ОХУ-ын газрын тосонд өндөр тариф ногдуулна гэж анхаарууллаа
03 сарын 31, 2025
ХУВААЛЦАХ
  • Трамп Украины асуудлаар Путины хийсэн мэдэгдэлд дургүйцэж байгаагаа илэрхийлж, Оросын газрын тосонд 25-50%-ийн тариф тогтоохоор төлөвлөж байна гэж ярилцлагандаа онцолжээ.
  • Орос, Украин хэсэгчилсэн гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч Трамп Орост илүү санхүүгийн дарамт үзүүлэхээр төлөвлөж байгаа.
  • Трамп энэ 7 хоногт дахин Украйны асуудлаар Путинтай ярилцах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ хэлэв.
Трамп: Хэрэв Орос гал зогсоох тохиролцоонд хүрэхгүй бол АНУ 25%-ийн тариф тогтоох болно.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины үйлдэлд дургүйцэж байгаагаа NBC News-ийн ярилцлагаар илэрхийлжээ. Тэрбээр Путины Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг шүүмжилсэн мэдэгдэлд эгдүүцэж, энэ үйл явдал “буруу чиглэлд” явж байна гэж мэдэгджээ. 

Учир нь Путин Украины засгийн газрыг солихыг шаардсан юм.

Agence France-Presse агентлагийн мэдээлснээр, Путин Баасан гарагт Украиныг түр засгийн газартай болгох санал гаргасан нь Зеленскийг эрх мэдлээс зайлуулах алхам болж болзошгүй байна.

Трамп: “Хэрэв Орос буруутай бол газрын тосонд 25-50% тариф ногдуулна” 

Ням гарагийн өглөө NBC News-тэй хийсэн утасны ярилцлагадаа Трамп Оростой Украины дайныг зогсоох талаар тохиролцоонд хүрч чадахгүй бол Оросын газрын тосонд өндөр тариф ногдуулна гэж мэдэгдсэн байна. 

“Хэрэв Орос буруутай гэж би үзвэл, газрын тосонд хоёрдогч тариф тогтооно. Хэрэв та Оросын газрын тосыг худалдаж авбал АНУ-д бизнес хийх боломжгүй болно.”

Тэрбээр Оросын газрын тосонд 25% татвар, бусад бүтээгдэхүүнд 25-50% тариф ногдуулахаа анхааруулсан байна.

Трамп: “Путин намайг ууртай байгааг мэдэж байгаа, гэхдээ зөв зүйл хийвэл энэ уур хурдан арилна” гэдгээ л нуулгүй илэрхийлсэн байна. 

Трампын засаг захиргаа Украины асуудлыг гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгон авч үзэж, албан тушаалдаа орсноос хойш АНУ, Украин, Оросын албаныхантай уулзалт хийсэн. Өнгөрсөн долоо хоногт Орос, Украин хоёр Хар тэнгисийн аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний байгууламжуудад дайралт хийхээ зогсоох талаар хязгаарлагдмал гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна. 

“Тарифууд нэг сарын дотор хэрэгжинэ” гэж Трамп анхааруулсан бөгөөд хэрэв Орос гал зогсоох тохиролцоонд хүрэхгүй бол АНУ 25%-ийн тариф тогтоох болно. 

Трамп мөн Путинтэй энэ долоо хоногт дахин ярилцах бодолтой байгаагаа мэдэгджээ.    

mobile-logo