"Apple"-ийн Health аппликейшн хиймэл оюунд суурилсан эрүүл мэндийн зөвлөхтэй болно
03 сарын 31, 2025
ХУВААЛЦАХ
- Apple компани хэрэглэгчдэд эрүүл мэндээ дэмжих зөвлөгөө өгөх хиймэл оюун ухааны зөвлөхтэй (AI Coach) шинэчлэгдсэн Health аппликейшнээ хөгжүүлж байна хэмээн салбарын эх сурвалж онцоллоо.
- Уг хөгжүүлэлт 2023 онд хийгдэж эхэлсэн бөгөөд 2026 оны хавар эсвэл зун гэхэд iOS 19.4 хувилбарт багтаж гарах төлөвтэй байгаа аж.
- AI Coach функц нь хэрэглэгчийн Health платформын өгөгдөлд суурилан ажиллах бөгөөд эрүүл мэндийг дэмжих зөвлөгөө, эрүүл хооллолтын удирдамж зэргийг хэрэглэгчид өгөх чадамжтай юм.

"Apple"-ийн Health аппликейшн хиймэл оюунд суурилсан эрүүл мэндийн зөвлөхтэй болно.
Apple компани хэрэглэгчдэд эрүүл мэндээ дэмжих зөвлөгөө өгөх хиймэл оюун ухааны зөвлөхтэй (AI Coach) шинэчлэгдсэн Health аппликейшнээ хөгжүүлж байна хэмээн салбарын эх сурвалж онцоллоо.
Уг хөгжүүлэлт 2023 онд хийгдэж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байсан бол төслийн ажил урагшилж, шинэ боломжууд 2026 оны хавар эсвэл зун гэхэд iOS 19.4 хувилбарт багтаж гарах төлөвтэй байгаа аж.
AI Coach функц нь хэрэглэгчийн Health платформын өгөгдөлд суурилан ажиллах бөгөөд эрүүл мэндийг дэмжих зөвлөгөө, эрүүл хооллолтын удирдамж зэргийг хэрэглэгчид өгөх чадамжтай юм.
Одоогоор тус функцийг Apple компани эмч нарын өгөгдлөөр сургаж байгаа бөгөөд нэмэлтээр эмч нарыг оролцуулж, эрүүл мэндийн талаарх видео бичлэг хийхээр төлөвлөж байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ