bnr-0
Илон Маск X платформоо өөрийн хиймэл оюуны компанид нэгтгэв
03 сарын 31, 2025
ХУВААЛЦАХ
  • Илон Маск өөрийн X болон xAI гэсэн хоёр компанийг нэгтгэж байгаагаа мэдэгдэв.
  • X платформыг 33 тэрбум ам.доллароор үнэлжээ.
  • Тэрбээр 2022 онд Твиттерийг 44 тэрбум ам.доллароор худалдан авч, нэрийг нь X болгон өөрчилж байсан юм.
X платформ 12 тэрбум ам.долларын өртэй учир 33 тэрбум ам.доллароор зарагджээ

Илон Маск X платформыг өөрийн хиймэл оюун ухааны xAI компанид худалдаж, нэгтгэж байгаагаа мэдэгдлээ. Хиймэл оюун ухааны тус компани одоогоор 80 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бол X платформ 12 тэрбум ам.долларын өртэй байгаа учир 33 тэрбум ам.доллароор зарагджээ.

Тэрбээр Твиттерийг 2022 онд 44 тэрбум ам.доллароор худалдан авч байсан юм. Тэрбээр "xAI болон X платформын ирээдүй нягт холбоотой. Дата, өгөгдөл, загвар, тооцоолол, нийтэд мэдээллийг түгээх чадамж болон нөөц бололцоог бид нэгтгэлээ" гэж мэдэгдсэн байна.  

xAI-ийн Grok чатбот нь хэрэглээнд хэдийнээ нэвтрээд буй. Тус компанийн хөрөнгө оруулагчдад Andreessen Horowitz, Sequoia Capital болон Саудын Арабын "Kingdom Holding Company" зэрэг хөрөнгө оруулагчид багтаж байна.  

mobile-logo