bnr-0
Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг ирэх сарын 14-нд эхэлнэ
04 сарын 23, 2025
ХУВААЛЦАХ
  • Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг ирэх сарын 14-нөөс эхлүүлэхээр боллоо.
  • Хоёр улс өөр өөрийн газар нутаг дээрээс барилгын ажлаа эхлүүлнэ.
  • Монгол Улс өөрийн газар нутаг дээр хийгдэх Гашуунсухайт - Ганцмод чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын олон улсын тендерийг зарласан.
Тус бүтээн байгуулалтыг 1 жил есөн сарын хугацаанд гүйцэтгэнэ гэж тендерт материал ирүүлсэн компаниуд саналаа өгчээ

Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг ирэх сарын 14-нөөс эхлүүлэхээр боллоо. Хоёр улс өөр өөрийн газар нутаг дээрээс барилгын ажлаа эхлүүлэх ба Монгол Улс өөрийн газар нутаг дээр хийх Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын олон улсын тендерийг зарлаад буй. Одоогоор БНХАУ-ын хоёр компани саналаа ирүүлсэн байна. Тус бүтээн байгуулалтыг 1 жил есөн сарын хугацаанд гүйцэтгэнэ гэж тендерт материал ирүүлсэн компаниуд саналаа өгсөн гэж Зам, тээврийн сайд Ж.Дэлгэрсайхан мэдээллээ.

УИХ-аар баталсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина” гэж тусгасан. Тус төслийг хэрэгжүүлснээр манай улсын нийт экспорт болон зорчигч, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх давуу талтай юм.  

mobile-logo