bnr-0
Энэ сард хүүхдийн мөнгийг 20-нд шилжүүлнэ
01 сарын 09, 2025
ХУВААЛЦАХ
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж, насны хишиг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг энэ сарын 20-нд өгөх юм байна.
  • “Эхийн алдар” одонгийн мөнгийг нэгдүгээр сарын 15, 23-нд олгоно.
  • Энэ сард мөн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг иргэдийн дансанд шилжүүлнэ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/-аас нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцууллаа. 

Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргаа, онцгой тохиолдол болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтон, ахмад настанд олгох тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, “Эхийн алдар” одонгийн мөнгийг нэгдүгээр сарын 15, 23-нд олгоно. 

Харин хүүхдийн мөнгөн тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө, насны хишиг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг энэ сарын 20-нд өгөх юм байна.

Үүнээс гадна "Эрдэнэс таван толгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг энэ сарын сүүлээр иргэдийн дансанд орно.   

 

mobile-logo