Бохир усыг цэвэршүүлэх байгальд ээлтэй аргыг нэвтрүүлэхэд Унгар улстай хамтран ажиллана
05 сарын 12, 2025
ХУВААЛЦАХ
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Унгар Улсын нийслэл Будапешт хотын дарга Гергей Корачонтой албан ёсны уулзалт хийлээ.
- Хоёр тал ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Будапешт хотын усны салбарын инженер, техникийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар болжээ.
- Бохир усыг цэвэршүүлэх байгальд ээлтэй аргыг нэвтрүүлэх болон үерийн ус зайлуулах чиглэлд харилцан туршлага солилцон хамтран ажиллах талаар хэлэлцсэн байна.

Бохир усыг цэвэршүүлэх байгальд ээлтэй аргыг нэвтрүүлэхэд болон үерийн ус зайлуулах чиглэлд харилцан туршлага солилцон хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Унгар Улсын нийслэл Будапешт хотын дарга Гергей Корачонтой албан ёсны уулзалт хийлээ.
24 мега төслийн хүрээнд дэд бүтцийн салбарт, тэр дундаа метро, авто зам, үерийн ус зайлуулах систем, ус цэвэршүүлэх барилга байгууламжийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна. Уулзалтын төгсгөлд хоёр хотын иргэдийг цэвэр усаар хангаж, бохир усыг цэвэршүүлэх байгальд ээлтэй аргыг нэвтрүүлэх болон үерийн ус зайлуулах чиглэлд харилцан туршлага солилцон хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
Хоёр тал ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Будапешт хотын усны салбарын инженер, техникийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар боллоо.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ