bnr-0
Австралийн эрх баригчид БНХАУ-ын хөрөнгө оруулагчдыг газрын ховор элементийн хувьцаагаа худалдахыг үүрэг болголоо
06 сарын 03, 2024
ХУВААЛЦАХ
  • Австрали улс тус улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, газрын ховор элементийн “Northern Minerals” компанид эзэмшиж буй хувьцаагаа худалдахыг БНХАУ-ын “Yuxiao Fund” болон түүний хамаарал бүхий компаниудад үүрэг болголоо.
  • Критикал минералын зах зээл дэх БНХАУ-ын ноёрхлыг хязгаарлах, үндэсний эрх ашгийг хамгаалах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргаж буйгаа Австралийн Засгийн газраас мэдэгдэв.
  • Австрали төдийгүй АНУ болон барууны зарим орон мөн эрчим хүчний шилжилтийн голлох түүхий эдүүд дэх Хятадын хөрөнгө оруулалтыг хязгаарлахыг эрмэлзэж буй.
h13t0
Критикал минералын үйлдвэрлэл, боловсруулалтад Хятад улс монополь тогтоогоод байгааг Австрали төдийгүй АНУ болон барууны зарим улс буруутгаж байгаа юм .
header-wLogo
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү
mobile-logo