- Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшянтай хийсэн албан ёсны уулзалт хийлээ.
- Хил холболтыг эрчимжүүлэх, экспортын тогтвортой байдлыг хангах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрчимжүүлэх талаар ярилцлаа.
- Мөн эрчим хүч, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцсон байна.
“Өөрчлөгдөж буй ертөнц дэх Ази: Хамтарсан ирээдүйн төлөө” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан энэ удаагийн чуулга уулзалтад 1000 гаруй төлөөлөгч оролцож, хувьсан өөрчлөгдөж буй эдийн засгийн шинэ орчин нөхцөлд хэрхэн үр ашигтай хамтран ажиллах талаар ярилцлаа.
Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшянтай хийсэн албан ёсны уулзалтын үеэр:
1. Хил холболтыг эрчимжүүлэх, экспортын тогтвортой байдлыг хангах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрчимжүүлэх;
2. Эрчим хүч болон бусад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх;
3. Шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, шинжлэх ухааны паркыг хамтран хөгжүүлэх гэсэн саналтай байгаагаа илэрхийллээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшян эдгээр саналыг бүрэн дэмжиж, хоёр улсын ард иргэдэд ашиг тустай байх бүхий л санал санаачилгыг хүлээн авч, хөрш орны хувьд эдийн засгийн давуу талыг ашиглан ногоон хөгжлийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.