bnr-0
Япон улсын үндсэн цалингийн хэмжээ 1993 оноос хойших хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ
07 сарын 08, 2024
ХУВААЛЦАХ
  • Япон улсын хөдөлмөр эрхлэгчдийн үндсэн цалингийн хэмжээ сүүлийн 31 жилийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлж, иргэдийн хэрэглээний зардлыг дэмжих төлөвтэй байна.
  • Тус улсын үйлдвэрчний эвлэл энэ жил ажилтнуудынхаа дундаж цалинг 5.1 хувиар нэмэгдүүлсэн нь 1991 оноос хойших хамгийн өндөр өсөлт болоод буй.
  • Үндсэн цалин өссөн эерэг мэдээлэл гарсан ч иений ханш өөрчлөгдөөгүй бөгөөд энэ нь тус үзүүлэлт Төв банкны шийдвэрт нөлөөлж чадахгүй гэдгийг илтгэж байгаа юм.
Энэ оны тавдугаар сард үндсэн цалин өмнөх оны үеэс 2.5 хувиар өссөн нь 1993 оноос хойших хамгийн огцом өсөлт боллоо.

Япон улсын хөдөлмөр эрхлэгчдийн үндсэн цалингийн хэмжээ сүүлийн 31 жилийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлж, иргэдийн хэрэглээний зардлыг дэмжих төлөвтэй байна. Иймд Японы Төв банк бодлогын хүүг дахин өсгөх боломжтой болно хэмээн шинжээчид үзжээ.

Энэ оны тавдугаар сард үндсэн цалин өмнөх оны үеэс 2.5 хувиар өссөн нь 1993 оноос хойших хамгийн огцом өсөлт болсон бөгөөд цалингийн үндсэн үзүүлэлт болох 1.9 хувийн өсөлтөөс давсан хэмээн тус улсын Хөдөлмөрийн яам даваа гарагт мэдэгдлээ.

Тус улсын үйлдвэрчний эвлэл энэ жил ажилтнуудынхаа дундаж цалинг 5.1 хувиар нэмэгдүүлсэн нь 1991 оноос хойших хамгийн өндөр өсөлт болоод буй.

Үндсэн цалин өссөн эерэг мэдээлэл гарсан ч иений ханш өөрчлөгдөөгүй бөгөөд энэ нь тус үзүүлэлт Төв банкны шийдвэрт нөлөөлж чадахгүй гэдгийг илтгэж байгаа юм.

"Японы Төв банк зөвхөн нэг сарын мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргахгүй тул энэхүү өсөлт нь төв банкны шийдвэрт нөлөөлөх нөлөө нь хязгаарлагдмал байна. Хувийн хэрэглээний үзүүлэлтүүд сул хэвээр байгаа тул үүнийг анхааралтай ажиглах шаардлагатай бөгөөд долдугаар сард бодлогын хүүг өсгөхөд хүндрэлтэй байж магадгүй" хэмээн “Daiwa Securities” компанийн ахлах эдийн засагч Тору Суэхиро дурдлаа.   

mobile-logo