- Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хамтарсан Засгийн газрын тухай асуудлыг хэлэлцэж мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-д оруулан хэлэлцүүлэх талаар хэлэлцлээ.
- Засгийн газрын гишүүдийн дунд санал хураалт явуулсны дүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлхээр болсон байна.
- Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд итгэл хүлээлгэх хүсэлтийг өргөн барьснаас 3 хоногийн дараа УИХ-аар хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрийг гаргах хуулийн зохицуулалттай байдаг.

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хамтарсан Засгийн газрын тухай асуудлыг хэлэлцэж мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-д оруулан хэлэлцүүлэх талаар хэлэлцлээ.
Засгийн газрын гишүүдийн дунд санал хураалт явуулсны дүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлхээр болсон байна.
Харин хамтарсан Засгийн газар цаашид оршин тогтнох эсэх асуудлаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр мэдээлэл өглөө.
“Нийгэм МАН-ын бага хурлын шийдвэрийг хүлээж байна. Энэ хурлын дараа МАН, АН, ХҮН-ын дарга нар гурван удаа уулзсан. АН-ын зүгээс Бага хурлын шийдвэрийг хүндэтгэлтэй хүлээж авахаа мэдэгдсэн. Ерөнхий сайд ямар шийдвэр гаргахаа сая Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. АН Засгийн газраас гарна гэдэг асуудалд цэг тавьчихсан. УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн ч АН Засгийн газраас гарна” хэмээн тэрбээр онцоллоо. Харин “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх, огцрох эсэх асуудал тусдаа. Үүнийг УИХ-ын 126 гишүүн шийднэ” хэмээлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд итгэл хүлээлгэх хүсэлтийг өргөн барьснаас 3 хоногийн дараа УИХ-аар хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрийг гаргах хуулийн зохицуулалттай байдаг.