- “Улаанбаатар биенналь”-д 25 орны 130 гаруй уран бүтээлч оролцож байна.
- БНСУ-ын уран бүтээлч Yoon Byung Hak энэ сарын 13-20-нд Red Ger Gallery-д “Witness of Memory” үзэсгэлэнгээ дэлгэнэ.
- "Улаанбаатар биенналь” нь медиа, дүрслэх урлагийг түгээн дэлгэрүүлэх, манай улсын түүх соёлыг олон улсад сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээлч хамтын ажиллагааг нэмэх зорилготой аж.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран “Улаанбаатар биенналь”-ийг энэ сарын 6-20-нд зохион байгуулж байна. Тус наадамд 25 орны 130 гаруй уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд ерөнхий үзэсгэлэнд олон улсын 19, дотоодын зургаан уран бүтээлчид бүтээлээ толилуулна.
Жишээлбэл, БНСУ-ын уран бүтээлч Yoon Byung Hak энэ сарын 13-20-нд Red Ger Gallery-д “Witness of Memory” үзэсгэлэнгээ дэлгэх байна. Мөн Монгол Улс болон Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 7-12-ны өдрүүдэд Mongol Art gallery-д гарч байгаа аж.
Улаанбаатар хот ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд 2023 онд нэгдсэн. Ийнхүү дэлхийн 90 гаруй улсын 355 гаруй бүтээлч хотуудын эгнээнд багтсан нь Монгол Улсын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчлахад түлхэц болж байна. Тус сүлжээний үйл ажиллагааны долоон төрөлд гар урлал ба ардын урлаг, дизайн урлаг, кино урлаг, хоолны урлаг, уран зохиол, медиа урлаг, хөгжмийн урлаг багтдаг.