bnr-0
Жим Крэймер: Хиймэл оюун зэрэг зах зээлийн урт хугацааны трендийг анхаар
03 сарын 20, 2025
ХУВААЛЦАХ
  • Жим Крэймер хөрөнгө оруулагчдыг хиймэл оюун зэрэг зах зээлийн урт хугацааны трендэд анхаарлаа хандуулахыг зөвлөлөө.
  • АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүг хэвээр хадгалж, он дуустал хоёр удаа танахаа мэдэгдсэний дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлттэй хаагдлаа.
  • “Бодлогын хүүгийн нөлөө түр зуурынх. Харин Nvidia-ийн хиймэл оюуны хувьсгал эдийн засгийг өөрчилж байна.”
“Зах зээлд өдөр тутам өрнөж буй үйл явдлуудаас илүүтэй том зураг, урт хугацааны хэтийн төлөвт анхаарлаа хандуулах нь оновчтой. Жишээлбэл, хиймэл оюун бол хөрөнгийн зах зээлийн урт хугацааны төлөвт нөлөөлөх хүчин зүйлсийн нэг зайлшгүй мөн” хэмээн Жим Крэймер тодотгож байна.

CNBC-ийн Mad Money хөтөлбөрийн хост, хеж сангийн менежер асан Жим Крэймер хөрөнгө оруулагчдыг зах зээлийн урт хугацааны трендэд анхаарлаа хандуулахыг зөвлөлөө. Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын шийдвэр зэрэг хүчин зүйлд хэт авталгүйгээр хиймэл оюун зэрэг урт хугацааны трендийг анхаарч хөрөнгө оруулахыг санал болгов.

“Зах зээлд өдөр тутам өрнөж буй үйл явдлуудаас илүүтэй том зураг, урт хугацааны хэтийн төлөвт анхаарлаа хандуулах нь оновчтой. Жишээлбэл, хиймэл оюун бол хөрөнгийн зах зээлийн урт хугацааны төлөвт нөлөөлөх хүчин зүйлсийн нэг зайлшгүй мөн” хэмээн Жим Крэймер тодотгож байна.

Тухайлбал, лхагва гарагт АНУ-ын Холбооны нөөцийн банкны Холбооны нээлттэй зах зээлийн хорооноос бодлогын хүүг хэвээр хадгалж, он дуустал хоёр удаа танахаа мэдэгдсэний дараа арилжааны идэвх сэргэж, Dow Jones аж үйлдвэрлэлийн дундаж индекс 0.92 хувиар дээшилсэн бол S&P 500 1.08 хувь, харин Nasdaq 1.41 хувиар өсөлт үзүүлээд байна.

Холбооны нөөцийн банкны хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөг тэрбээр үгүйсгээгүй ч хэрэв Төв банк инфляцыг хяналтдаа оруулахгүй бол хувьцаануудын ханш буурах эрсдэлтэйг сануулжээ. “Харин хиймэл оюуны хөгжүүлэлт, зах зээлд үзүүлэх чиг хандлагад Холбооны нөөцийн банк, эсвэл татварын бодлого ч нөлөөлөхгүй учраас тренд нь тогтвортой байх боломжтой” хэмээн тэмдэглэлээ. Хиймэл оюуны үнэт цааснуудын ханшийн ралли сүүлийн цөөн сарын хугацаанд саарч, “Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ буураад буй ч тун удахгүй дахин сэргэх хүлээлттэй байгааг Крэймер мөн онцлов. “Бодлогын хүүгийн нөлөө түр зуурынх. Харин Nvidia-ийн хиймэл оюуны хувьсгал эдийн засгийг өөрчилж байна” гэлээ.   

mobile-logo