- Бид нар хэрэглээгүй эрчим хүчнийхээ төлбөрт жилд 700 сая төгрөгийн үр ашиггүй зардал гардаг гэсэн судалгааг Эрчим хүчний зохицуулах төвөөс танилцууллаа.
- Энэ мөнгө гол нь таны цахилгаан төлбөр дээр бага багаар тооцогдоод л явж байгаа. Гол ачаалал нь төвдөө ирдэг.
- Үүнээс гадна цахилгаан бараа худалдан авахдаа тог бага зарцуулалтыг нь сайн харж авах хэрэгтэй. Гоё ганган хэлбэрээс гадна цахилгаан бага зарцуулдаг ухаалаг хэрэгсэл сонгох нь таны мөнгийг хэмнэнэ.

Эрчим хүчнийхэн залгаатай орхисон утасны цэнэглэгч, эсвэл компьютер, телевизор, үсний сэнс, ус буцалгагч гээд ажиллуулаагүй хэрнээ залгуур нь байнга холбоотой байх бүх төрлийн цахилгаан хэрэгсэл шимэгч болдог гэж тайлбарладаг.
Тэгвэл бид нар хэрэглээгүй эрчим хүчнийхээ төлбөрт 600-700 сая төгрөгийн үр ашиггүй зардал гардаг гэсэн судалгааг Эрчим хүчний зохицуулах төвөөс танилцууллаа.
Үнэндээ хөлдөөгчөөс бусад залгуурыг нь салгаагүй орхисон цахилгаан төхөөрөмж бүрд "чимээгүй төлбөр" бодогддог. Улаанбаатар хотод 180 гаруй мянган өрхийн хэрэглээгүй эрчим хүчний төлбөрт 600-700 сая төгрөгийн үр ашиггүй зардал урсдаг байна.
Энэ мөнгө гол нь таны цахилгаан төлбөр дээр бага багаар тооцогдоод л явж байгаа. Гол ачаалал нь төвдөө ирдэг.
Үүнээс гадна цахилгаан бараа худалдан авахдаа тог зарцуулалтыг нь сайн харж авах хэрэгтэй. Гоё ганган хэлбэрээс гадна цахилгаан бага зарцуулдаг ухаалаг хэрэглээг дадал болгох хэрэгтэй. Эрчим хүчний үнэ хэт хямд байсан нь үрэлгэн занд сургасан. Тэгвэл тариф өссөн тул хэмнэх аргад суралцах ёстой гэлээ.
Өрхийн төсвийн зарлагыг бага ч гэсэн бууруулах нэг шийдэл нь цахилгааны зарцуулалт багатай электрон бараа сонгох улмаар ямар ч төхөөрөмжөө залгаатай нь орхихгүй байхыг зөвлөж байна.