- CEOWORLD сэтгүүл 2025 оны дэлхийн хамгийн бага стресстэй буюу стрессгүй орнуудыг тодорхойлж, хувь хүмүүсийн санхүүгийн болон сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн тайлан гаргажээ.
- 2025 онд Монако дэлхийн хамгийн бага стресстэй орноор шалгарч, 83.83 гэсэн онцгой үнэлгээ авчээ.
- Монгол Улсын хувьд 197 орноос 106 дугаарт жагсаж, дунджаас доогуур буюу иргэдийн стрессийн түвшин өндөр хэмээн гарчээ.

CEOWORLD сэтгүүл 2025 оны дэлхийн хамгийн бага стресстэй буюу стрессгүй орнуудыг тодорхойлж, хувь хүмүүсийн санхүүгийн болон сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн тайлан гаргажээ.
2025 онд Монако дэлхийн хамгийн бага стресстэй орноор шалгарч, 83.83 гэсэн онцгой үнэлгээ авчээ. Тансаг, тайван орчин нь энэ улсын стрессгүй амьдралд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Монако нь үзэсгэлэнт байгаль, дундад зууны үеийн цайзууд, хотын амьдралын хэмнэл, санхүүгийн төв, соёлын олон янз байдал, өндөр амьдралын чанараараа алдартай.
Харин Лихтенштейн, Люксембург, Швейцар болон Ирланд зэрэг улс жагсаалтыг удаалж, амьдралын чанараараа тэргүүлжээ.
Монгол Улсын хувьд 197 орноос 106 дугаарт жагсаж, дунджаас доогуур буюу иргэдийн стрессийн түвшин өндөр хэмээн гарчээ.

Түүнчлэн нийт судалгаанд оролцогчдын гуравны нэгээс илүү хувь нь “маш их стресс мэдэрдэг” хэмээн хариулжээ.
Тус судалгаа нь ажлын стресс, мөнгөтэй холбоотой стресс, нийгмийн болон гэр бүлийн стресс, эрүүл мэнд ба аюулгүй байдлын стресс гэсэн дөрвөн ангиллын хүрээнд 197 улс, бүс нутгийг хамарсан байна.
Стресс нь хүний амьдарч буй орчны нөхцөл байдлаас хамааран янз бүрийн хэлбэрээр илэрч болдог. Зарим хөгжиж буй орнуудад энэ нь зэвсэгт мөргөлдөөний аюултай холбоотой байж болох бол, харин илүү хөгжсөн эдийн засагтай орнуудад ажлын өдрийн ачааллаас шалтгаалан стресс үүсэх нь элбэг байдаг аж.