bnr-0
“Nvidia" компани шинэ чипээ 2026 онд худалдаанд гаргана
03 сарын 20, 2025
ХУВААЛЦАХ
  • Энэ чипийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр AI -ийн хөгжил шинэ шатанд гарч, тооцооллыг илүү нарийвчлалтай, ялнагуяа график боловсруулалтыг асар богино хугацаанд үйлдлийг гүйцэтгэх хүчин чадалтай чип гэдгийг онцолжээ.
  • Шинээр бүтээж байгаа чипийн боловсруулалтын хурд нь одоо байгаа загвараас 3.3 дахин хурдан. Бага зэрэг хөгжүүлэлтийг хийгээд 2026 оны хоёрдугаар хагаст худалдаанд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэжээ.
  • “Nvidia" компанийн Хуан захирал дэлхийн тооцооллын хөрөнгийн зарцуулалт арван жилийн дараа гэхэд нэг их наяд долларт хүрнэ гэсэн таамгаа хэлээд бидэнд байгуулах дэд бүтцийн ажил их байна. Нэг их наяд долларын нэлээд хэсэг нь бидний боломж гэж мэдэгдэв.

АНУ-ын чип үйлдвэрлэгч "Nvidia" шинэ үеийн хагас дамжуулагчаа танилцууллаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан Калифорнид болсон бага хурлын үеэр компанийн шинэ Вера рубин чипийг олон нийтэд танилцуулсан юм. 

Энэ чипийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр AI -ийн хөгжил шинэ шатанд гарч, тооцооллыг илүү нарийвчлалтай, асар богино хугацаанд үйлдлийг гүйцэтгэх хүчин чадалтай чип гэдгийг онцолжээ.

Женсен Хуаны хэлснээр, Вера Рубин чипийн боловсруулалтын хурд нь одоо байгаа загвараас 3.3 дахин хурдан бөгөөд 2026 оны хоёрдугаар хагаст худалдаанд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэжээ.

Nvidia-ийн Гүйцэтгэх захирал  Хуан GTC 2025 арга хэмжээний үеэр мөн Blackwell Ultra процессороо  танилцуулсан. 

AI-ийн хөгжүүлэлтийн төлөвлөгөөний хүрээнд Vera Rubin, Rubin Ultra, Feynman зэрэг чипүүдийг боловсруулж, квант тооцооллын судалгааны төв байгуулна гэдгээ ч мэдэгдэв.

Nvidia-ийн төлөвлөгөө:

  • Blackwell Ultra AI чип-2025 онд гарна
  • Vera Rubin AI процессор-2026 оны II хагаст нэвтэрнэ
  • Isaac GR00T N1 платформ-Disney, Google DeepMind-тэй хамтран робот хөгжүүлэлтэд AI ашиглана
  • GM-тэй түншлэл-Автомашин, үйлдвэр, роботуудад AI интеграци
  • AI-д суурилсан 6G сүлжээ-T-Mobile, Cisco зэрэг компаниудтай хамтарна
  • Хувийн супер компьютер-Dell, HP зэрэг үйлдвэрлэгчид AI судлаачдад зориулсан систем гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

АНУ-ын Ерөнхийлөгчийн стратегийн ач холбогдолтой хөгжүүлэх салбарт AI болон түүнийг дэмжих чипний үйлдвэрлэл багтаад байгаа. Учир нь Хятадын "DeepSeek" стартап компани бага зардлаар хүчирхэг хиймэл оюун ухааны системийг бүтээснээ нэгдүгээр сард зарлаж, энэ салбар дахь өрсөлдөөний салхийг эргүүлж орхисон. Нэгдүгээр сарын сүүлчээр DeepSeek-ийн Nvidia-ийн  хувьцааг 17%-иар унагаж, 600 тэрбум долларын алдагдал хүлээсэн нь АНУ-ын хөрөнгийн биржийн нэг өдрийн доторх хамгийн том уналт болон тэмдэглэгдсэн. 

Хуан мөн бага хурал дээрээ компанийнхаа бүтээж байгаа робот болон аж ахуйн нэгжид зориулсан шинэ Al дэд бүтцийн талаар ярьж, Dell, HPE, Accenture, ServiceNow, CrowdStrike зэрэг компаниудтай хамтын ажиллагаагаа өрөгжүүлж байгаа тухай мэдээлжээ. Тэрээр мөн дэлхийн тооцооллын хөрөнгийн зарцуулалт арван жилийн дараа гэхэд нэг их наяд долларт хүрнэ гэснээ таамгаа хэлээд бидэнд байгуулах дэд бүтцийн ажил их байна. Нэг их наяд долларын нэлээд хэсэг нь бидний боломж гэжээ.

mobile-logo