- Апекс Капитал болон Ард Кредит ББСБ хамтран ажиллаж буй нээлттэй бонд СЗХ-ны хорооны ээлжит хурлаар ₮13.5 тэрбумын нээлттэй бонд гаргах зөвшөөрлөө авлаа.
- Нээлттэй бондын андеррайтераар Апекс Капитал ҮЦК ажиллаж байгаа бөгөөд UBX буюу Улаанбаатар Үнэт цаасны бирж дээр гаргаж буй юм.
- Ард Кредит ББСБ нь 2019 онд компанийн 25%-ыг олон нийтэд санал болгон хувьцаат компани болсноос хойш Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекст тасралтгүй 4 дэх жилдээ дарааллан багтаад байна.
Апекс Капитал болон Ард Кредит ББСБ хамтран ажиллаж буй нээлттэй бонд наймдугаар сарын 2-ны СЗХ-ны хорооны ээлжит хурлаар ₮13.5 тэрбумын нээлттэй бонд гаргах зөвшөөрлөө авлаа.
Нээлттэй бондын андеррайтераар Апекс Капитал ҮЦК ажиллаж байгаа бөгөөд UBX буюу Улаанбаатар Үнэт цаасны бирж дээр гаргаж буй юм. Нийт 4 транчтай, бонд худалдан авах арилжааны шимтгэл 0%, бондоо барьцаалан зээл авах боломж, захиалга 09:00 - 16:00 цагийн хооронд үргэлжлэхээрээ онцлог болж байна. Мөн Ард бонд нь Улаанбаатар Үнэт цаасны бирж дээр гарч буй анхны нээлттэй бонд болж байна.
Бондын хувьд:
• Нэрлэсэн үнэ: ₮100,000
• Бондын өгөөж: 18.5% (жилийн)
• Бондын хугацаа: 18 сар
• Өгөөж олгох давтамж: Улирал тутам
• Орлогын албан татвар: 5%
• Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮13.5 тэрбум
Ард Кредит ББСБ нь 2019 онд компанийн 25%-ыг олон нийтэд санал болгон хувьцаат компани болсноос хойш Монголын Хөрөнгийн Биржийн 1 ангилалд дэвшээд зогсохгүй ТОП-20 индекст тасралтгүй 4 дэх жилдээ дарааллан багтаад байна. Энэ онд хөрөнгийн зах зээлийн салхийг хагалан нэмэлт хувьцаа гаргаснаар нэг сая гаруй харилцагчтай, 14 мянган хувьцаа эзэмшигчтэй болж өргөжөөд байна.