- УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл “Дунд хугацааны макро эдийн засгийн төсөөлөл”-ийг танилцууллаа.
- Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2026 онд 5.40 хувь, 2027 онд 5.50 хувь, 2028 онд 5.70 хувьтай байна гэсэн урьдчилсан таамгийг дэвшүүлж байна.

УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл “Дунд хугацааны макро эдийн засгийн төсөөлөл”-ийг танилцууллаа. Хэдийгээр ирэх гурван жилд олон сорилт тулгарах ч шинэ тутам хөгжиж байгаа орны хэмжээнд өсөлт гарсаар л байна гэлээ. Өөрөөр хэлбэл, ойрын хэдэн жилдээ манай экспортын гол түүхий эдийн эрэлт хэрэгцээ олон улсад буурахгүй, бага зэргийн бууралттай байгаа ч өсөлт хадгалагдсаар л байна.
2026-2028 онуудын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төсөөллийг дараах байдлаар гаргажээ.
Үүнд,
Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт:
2026 онд 5.40 хувь
2027 онд 5.50 хувь
2028 онд 5.70 хувьтай байна гэсэн урьдчилсан таамгийг дэвшүүлж байна. Харин
Инфляц,
2026 8.20 хувь
2027 7.20 хувь
2028 6.80 хувь байна гэж төлөвлөж байна.
ДНБ-ийн өсөлтийг гаргахдаа өөдрөгөөр төсөөлсөн гэдгийг онцолж байна.
Энэ хэмжээнд өсөлт болон инфляцыг барихад Монгол Улсын эдийн засаг хямралгүй, савлагаагүй, эрсдэлгүй байх юм гэсэн төсөөллийг өгч байна. Үүн дээр тулгуурлаад Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам ирэх гурван жилийн төсвийн хүрээний мэдэгдлээ боловсруулна гэжээ.