bnr-0
Финланд улс 8 дахь жилдээ дэлхийн аз жаргалын индексийг тэргүүллээ
03 сарын 20, 2025
ХУВААЛЦАХ
  • Финланд найм дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорлоо. 
  • 2025 оны тайланд 2022-2024 оны судалгааны дундаж мэдээлэл ашигласан бөгөөд Нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн халамж, эрүүл амьдрал, эрх чөлөө, өглөгч сэтгэл, авлигын түвшин бага байх зэрэг үзүүлэлтэд үндэслэн гаргадаг байна.
  • Монгол Улсын хувьд өмнөх жилийн үзүүлэлтээ хадгалсан бөгөөд 77 дугаарт жагсжээ.
Финланд найм дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорлоо. 

Финланд найм дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорлоо. 

Дэлхийн аз жаргалын тайланг бэлтгэгч Gallup компанийн гүйцэтгэх захирал Иллана Рон Левейгийн үзэж байгаагаар:

  • Иргэдийн харилцан итгэлцэл
  • Ирээдүйд итгэлтэй байх байдал
  • Засгийн газартаа итгэх итгэл
  • Гэр бүл, найз нөхдийн дэмжлэг зэрэг нь Финландын иргэдийг бусад улсаас илүү аз жаргалтай байхад нөлөөлдөг хэмээлээ.

2025 оны тайланд 2022-2024 оны судалгааны дундаж мэдээлэл ашигласан бөгөөд Нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн халамж, эрүүл амьдрал, эрх чөлөө, өглөгч сэтгэл, авлигын түвшин бага байх зэрэг үзүүлэлтэд үндэслэн гаргадаг байна.

Энэ онд гарсан өөрчлөлтүүдийн нэг бол АНУ аз жаргалын индексээр байр ухарчээ. АНУ өнгөрсөн жил 23 дугаарт жагссан бол энэ жил 24 дүгээр байр руу хойшилжээ. Тус улс дахь залуу хүмүүсийн амьдралдаа сэтгэл ханамжгүй байх байдал өссөн нь энэ үзүүлэлтэд нөлөөлсөн гэж тайланд дурдсан байна. Мөн АНУ-д ганцаараа хооллох хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. 

Харин Монгол Улсын хувьд өмнөх жилийн үзүүлэлтээ хадгалсан бөгөөд 77 дугаарт жагсжээ. 2023 онд Монгол Улс аз жаргалын индексээр 61 дүгээр жагсаж байсан бол өнгөрсөн онд 16 байр ухарч 77 дугаарт бичигдсэн юм.  

mobile-logo