bnr-0
БНХАУ-ын Эксим банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
03 сарын 20, 2025
ХУВААЛЦАХ
  • Хотын дарга Улаанбаатар хотод лаг шатаах үйлдвэр барих төслийн талаар танилцууллаа.
  • Лаг хатаах, шатаах байгууламжийг барьж ашиглалтад оруулснаар төв цэвэрлэх байгууламжаас өдөр бүр гарах 240 метр.куб лагийг хатааж,эрчим хүч, уур үйлдвэрлэх боломжтой гээд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
  • БНХАУ-ын Засгийн газраас олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын “Нүхэн гарц” барих төсөл хэрэгжиж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын Эксим банкны Үйл ажиллагаа эрхэлсэн бүрэн эрхт захирал Жао Сияо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

БНХАУ-ын Засгийн газраас олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын “Нүхэн гарц” барих төсөл хэрэгжиж буйг танилцууллаа. Улаанбаатар хотод дөрвөн байршилд шинээр төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барихаар төлөвлөж, өнгөрсөн онд “Таван шарын нүхэн гарц” төслийг хүлээлгэж өгсөн бол “Нүхэн гарц 2, 3” төслийн газар чөлөөлөлтийн ажил явагдаж байна. “Нүхэн гарц 4” төслийн зураг төслийг бүрэн дуусгаж, энэ онд барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотод лаг шатаах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцлээ. Уг лаг хатаах, шатаах байгууламжийг барьж ашиглалтад оруулснаар Шинэ төв цэвэрлэх байгууламжаас өдөр бүр гарах 240 метр.куб лагийг хатааж, шатаан байгальд хор нөлөөгүйгээр устгах бөгөөд хотын агаарын бохирдолд үзүүлж байгаа сөрөг нөлөөг арилгана. Улмаар лаг шатаах процессоос уур, цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрийн дотоод эрчим хүчийг хангахаас гадна төвийн системд цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой.  

mobile-logo