bnr-0
Нөөцийн махны нийлүүлэлт хэвийн байгаа
03 сарын 20, 2025
ХУВААЛЦАХ
  • Энэ жил хонины мах 11,800, үхрийн мах 13,800 төгрөгөөр худалдаанд гарчээ.
  • Өнөөдрийн байдлаар 75.3 тонн үхрийн мах, 68.6 тонн хонины мах буюу нийт 143.9 тонн мах худалдан борлуулаад байна.
  • Нөөцийн махыг зургадугаар сарын дунд үе хүртэл борлуулна.

Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж байна.  Өнөөдрийн байдлаар 75.3 тонн үхрийн мах, 68.6 тонн хонины мах буюу нийт 143.9 тонн мах худалдан борлуулаад байна. 

Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 1-15-ны хооронд эхлүүлдэг байсан. Харин энэ онд махны нийлүүлэлт багасаж, зах зээлийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор нөөцийн махны худалдааг хоёрдугаар сарын 7-ны өдөр эхлүүлсэн. Ингэхдээ нийт 10 аж ахуйн нэгжийн 8713 тонн махыг нөөцөлсөн. Жижиглэн худалдаа эхэлснээс хойш 40 хоногийн хугацаанд 143.9 тонн махыг худалдан борлуулаад байна.

Мөн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулсан. Өргөтгөсөн худалдаагаар нийт 99.57 тонн хонины мах худалдан борлуулсан байна.

Энэ жил хонины мах  кг нь 11,800, үхрийн мах 13,800 төгрөгөөр худалдаанд гарчээ.  

mobile-logo