- "Казах түмний уламжлалт хаврын буюу "Наурызын баяр 2025" өдөрлөгийг Сүхбаатарын талбайд гуравдугаар сарын 22-ны Бямба гарагт зохион байгуулна.
- Өдөрлөгийн үеэр казах үндэсний өв соёлыг таниулсан соёл, урлагийн концерт, бөхийн тэмцээн, гар урлалын үзэсгэлэн, амтат зоог, уламжлалт идээг таниулна.
- Мөн энэ өдөр Бөхийн өргөөнд Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөх барилдана.

"Казах түмний уламжлалт хаврын буюу "Наурызын баяр 2025" өдөрлөг Сүхбаатарын талбайд гуравдугаар сарын 22-ны Бямба гарагт 09:00 цагаас зохион байгуулагдахаар болжээ.
Өдөрлөгийн үеэр казах үндэстний өв соёлыг таниулсан соёл, урлагийн концерт, казах үндэсний бөхийн тэмцээн, гар урлалын үзэсгэлэн, наурызын амтат зоог, уламжлалт идээг таниулах зэрэг хөтөлбөртэй байна. Мөн энэ өдөр Бөхийн өргөөнд Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөх барилдана.
Наурызын баярыг зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нүүдэлчдийн соёлын үнэт өв гэдгийг баталж, 2024 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсын нэр дээр бүртгэжээ. Наурыз буюу хаврын баяр нь өдөр, шөнө тэнцдэг өдөр тохиож, нар наашиллаа хэмээн билэгшээдэг.
Наурызын баярыг ихэвчлэн манай улсад ажиллаж байгаа олон улсын байгууллагын ажилтнууд, суурин төлөөлөгчид хамгийн их сонирхдог гэсэн статистик мэдээлэл бий.