bnr-0
"Түмэн Шувуут" ХК 1 тэрбум хүртэлх төгрөгийн хувьцааг эргүүлэн худалдаж авна
03 сарын 20, 2025
ХУВААЛЦАХ
  • "Түмэн Шувуут" ХК 1 тэрбум төгрөг хүртэлх дүнгээр өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авахаар боллоо.
  • Хувьцааг эргүүлэн худалдан авах захиалгын үнэ зах зээлийн ханшаас хэт өндөр байхгүй бөгөөд өнгөрсөн 30 хоногийн жигнэсэн дундаж ханшийн 120 хувиас хэтрэхгүй байх нөхцөлтэй байна.
  • Мөн нэг сард худалдан авах дүн 200 сая төгрөг хүртэл, нийт худалдан авах дүн 1 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байх юм. 
"Түмэн Шувуут" ХК 1 тэрбум төгрөг хүртэлх дүнгээр өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авахаар боллоо.

"Түмэн Шувуут" ХК 1 тэрбум төгрөг хүртэлх дүнгээр өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авахаар боллоо. Тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралдаанаас гарсан уг шийдвэр нь компанийн хувьцааны үнэлгээг өсгөж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, улмаар хувьцааны ханшийг тогтворжуулах хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой аж.

Хувьцааг эргүүлэн худалдан авах захиалгын үнэ зах зээлийн ханшаас хэт өндөр байхгүй бөгөөд өнгөрсөн 30 хоногийн жигнэсэн дундаж ханшийн 120 хувиас хэтрэхгүй байх нөхцөлтэй байна. Тус компанийн худалдан авах ажиллагаа энэ оны тавдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ.

Мөн нэг сард худалдан авах дүн 200 сая төгрөг хүртэл, нийт худалдан авах дүн 1 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байх юм. 

Өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авах буюу хувьцаа халааслах нь хувьцааны ханшийн хэт уналтаас сэргийлж, хөрөнгө оруулагчийн хувьд урт хугацааны үнэлгээ нэмэгдэж, эрэлт ихсэх зэрэг давуу талтай юм.

 

Гуравдугаар сарын 20-ны өдрийн арилжаагаар “Түмэн Шувуут” ХК-ийн хувьцааны ханш Монголын хөрөнгийн биржид 4.82 хувиар өсөж, нэгж нь 385.84 төгрөгөөр хаагдсан үзүүлэлттэй байна. Тус компани зах зээлд 200 сая ширхэг хувьцаа гаргасан ба зах зээлийн нийт үнэлгээ нь 77.17 тэрбум төгрөгтэй дүйж байна.  

mobile-logo