bnr-0
Мексик Улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо
06 сарын 04, 2024
ХУВААЛЦАХ
Мексик улс төдийгүй Латин Америкийн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байна. 

Мексик Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, эрх баригч намаас нэр дэвшсэн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн Клаудия Шейнбаум ялалт байгуулж, энэ улсын төдийгүй Латин Америкийн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч боллоо. 

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ирэх аравдугаар сарын 1-нд эхлэх бөгөөд нийт зургаан жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм.

Шинээр сонгогдож байгаа Ерөнхийлөгч Клаудия Шейнбаум “Бид эдийн засгийн эрх мэдэл, улс төрийн хүчний хооронд шаардлагатай хуваагдлыг хадгалж, Мексикийн ард түмэн, үндэсний эрх ашгийн төлөө ажиллах болно" хэмээжээ.  

mobile-logo