Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг МАН-ын Бага хурлын гишүүд олонхын саналаар дэмжлээ
06 сарын 09, 2025
ХУВААЛЦАХ
- МАН-ын Бага хурлын гишүүд олонхын саналаар Г.Занданшатарыг дэмжлээ.
- Нэр дэвшигчийг хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх ба Төрийн байгуулалтын байнгын хороо, улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батална.
- Шинэ Засгийн газрыг МАН дангаар байгуулах, эсвэл УИХ-д суудалтай бусад намтай хамтрах эсэх асуудлыг мөн Бага хурлаар хэлэлцэж шийдвэрлэх аж.

Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг өнөөдөр МАН-ын Бага хурлын гишүүд олонхын саналаар дэмжлээ.
Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг өнөөдөр МАН-ын Бага хурлын гишүүд олонхын саналаар дэмжлээ.
МАН-ын Удирдах зөвлөл түүнийг Ерөнхий сайдад 100 хувийн саналаар нэр дэвшүүлсэн бол Бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танхимаас нэр дэвшээд байсан юм.
Олонхын санал авсан нэр дэвшигчийг хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх ба Төрийн байгуулалтын байнгын хороо, улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталснаар Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.
Түүнээс гадна, шинэ Засгийн газрыг МАН дангаар байгуулах, эсвэл УИХ-д суудалтай бусад намтай хамтрах эсэх асуудлыг мөн Бага хурлаар хэлэлцэж шийдвэрлэх аж.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ