- Монгол Улсын иргэн анх удаа орон сууц худалдан авсан бол хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдэлдэг.
- Мөн оюутны сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийн буцаан олголтыг авах боломжтой юм.
- Хүсэлт илгээн баталгаажсан нийт 28,188 иргэнд 52.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг нийслэлийн Төрийн сангаас дөрөвдүгээр сард багтаан буцаан олгох аж.

Монгол Улсын иргэн анх удаа орон сууц худалдан авсан болон амьдрах зориулалттай байр барьсан бол 6 сая хүртэлх төгрөгийн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдэлдэг. Мөн оюутны сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийн буцаан олголтыг авах боломжтой юм. Тэгвэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.3, 23.4, 23.5, 23.6-т заасан эдгээр албан татварын хөнгөлөлтийг татвар төлөгчийн дансанд шилжүүлж эхэлжээ.
Тодруулбал, 2024 онд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр хүсэлт илгээн баталгаажсан нийт 28,188 иргэнд 52.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг нийслэлийн Төрийн сангаас дөрөвдүгээр сард багтаан буцаан олгох аж. Үүнээс 19,547 иргэнд орон сууцны хөнгөлөлт нийт 45.5 тэрбум төгрөгийг буцаан олгоно. Мөн 9,198 иргэнд оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтоор 6.8 тэрбум төгрөгийг буцаан олгох аж.