bnr-0
БНХАУ зээлийн үндсэн жишиг хүүг 25 суурь нэгжээр буурууллаа
10 сарын 21, 2024
ХУВААЛЦАХ
  • БНХАУ зээлийн үндсэн жишиг хүүг 25 суурь нэгжээр бууруулж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.
  • Хятадын Төв банк нэг жилийн зээлийн үндсэн хүүг 3.1 хувь, таван жилийн зээлийн хүүг 3.6 хувь болгон тус тус бууруулсан байна.
Хятадын Төв банк нэг жилийн зээлийн үндсэн хүүг 3.1 хувь, таван жилийн зээлийн хүүг 3.6 хувь болгон тус тус бууруулсан байна. 

 БНХАУ зээлийн үндсэн жишиг хүүг 25 суурь нэгжээр бууруулж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. 

Хятадын Төв банк нэг жилийн зээлийн үндсэн хүүг 3.1 хувь, таван жилийн зээлийн хүүг 3.6 хувь болгон тус тус бууруулсан байна. 

Нэг жилийн хугацаатай зээлийн үндсэн хүү нь аж ахуйн нэгж болон өрхийн зээлд хамаардаг бол таван жилийн хугацаатай зээлийн хүү нь ипотекийн зээлд хамаардаг байна.

Уг алхам нь гэнэтийн шийдвэр биш бөгөөд Хятадын Төв банкны ерөнхийлөгч Пан Гоншэн зээлийн үндсэн хүүг 20-25 суурь нэгжээр бууруулна хэмээн баасан гарагт Бээжинд болсон форумын үеэр мэдэгдсэн юм.

Тус улсын эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар өссөн үзүүлэлттэй гараад буй. Уг өсөлт шинжээчдийн таамаглалыг давсан ч эдийн засгийн өсөлт удаашралтай хэвээр байгаа бөгөөд ийнхүү өсөлтийг эрчимжүүлэх арга хэмжээг авч байгаа аж.   

mobile-logo