bnr-0
Дэлхий хамгийн өндөр орлоготой анимейшн “Нэжя 2” Улаанбаатарт нээлтээ хийнэ
04 сарын 24, 2025
ХУВААЛЦАХ
  • “Нэжя 2” дэлхий даяар 2.15 тэрбум ам.долларын орлого олж, бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой анимейшн болжээ.
  • Хятадын домгоос сэдэвлэсэн энэхүү бүтээл хувь тавилан, шударга ёсны тухай өгүүлдэг.
  • Киноны амжилт улс орны эдийн засаг, ирээдүйн талаарх хандлагатай гүнзгий холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Хятадын уран зөгнөлт хүүхэлдэйн кино “Нэжя 2” энэ сарын 25-наас Улаанбаатар хотын кино театруудад нээлтээ хийх гэж байна.

Хятадын уран зөгнөлт хүүхэлдэйн кино “Нэжя 2” энэ сарын 25-наас Улаанбаатар хотын кино театруудад нээлтээ хийх гэж байна. Энэ бүтээл нь дотоодынхоо зах зээлд төдийгүй дэлхийн кино зах зээлд дээд амжилт тогтоогоод байгаа юмКино салбарын нэгтгэгдсэн мэдээллээр “Нэжя 2” ердөө хэдхэн долоо хоногийн дотор 2.15 тэрбум ам.долларын орлогоор “Inside Out 2” зэрэг олон улсын хит бүтээлүүдийг ардаа орхин бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг олсон хүүхэлдэйн кино болжээ.

Киноны үйл явдал Хятадын уламжлалт домгоос сэдэвлэжээ. Хүний ертөнцөд өссөн, “чөтгөрийн үр” хэмээх нэр зүүсэн баатар Нэжя нь луу ханхүү Ао Бингийн сүнсийг аврах шидэт шингэнийг олох аянд гардаг. Түүний нөхөр Ао Бин нь аянганд нэрвэгдэн бие нь устаж үгүй болсон байдаг.

Киноны өнгө төрх, компьютер график, домгийн бэлгэдэл, тулааны хэт бодит хэсгүүд нь үзэгчдээс өндөр үнэлэлт авч олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байгаа юм.

Байр

Нэр

Нийт орлого

1

Ne Zha 2

$2.15 тэрбум

2

Inside Out 2

$1.69 тэрбум

3

The Lion King

$1.65 тэрбум

4

Frozen 2

$1.45 тэрбум

“Нэжя 2” нь эх оронч сэдэв давамгайлсан Хятадын кинонуудаас ялгарах онцлогтой. Энэ удаа хувь хүний эрх чөлөө, хувь заяаны сонголт, шударга ёсны төлөө тэмцэл гэсэн сэдвийг гол цөм болгосон нь Хятадын өнөөгийн залуу үеийн сэтгэлзүйтэй нийцэж байгаа гэж кино шүүмжлэгчид онцолж байна. “Бурхад биш, би өөрөө хувь тавилангаа удирдана” хэмээх гол утга санаа нь олон үзэгчийн анхаарлыг татаж нийгмийн бүтэц, ирээдүйн талаарх эргэцүүлэлд хүргэжээ.

Ийнхүү “Нэжя 2” нь кино сонирхогчдын хувьд зөвхөн соёлын бүтээл бус, эдийн засаг, сэтгэлзүйн хандлага, улс төр, ирээдүйн талаархи олон давхаргат үзэл санааг илэрхийлж буй соёлын үзэгдэл болсон бололтой.  

mobile-logo