Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгож буурууллаа
03 сарын 15, 2024
ХУВААЛЦАХ

Монголбанк мөнгөний бодлогын ээлжит хурлаараа бодлогын хүүгээ 1 нэгж хувиар бууруулж, 12 хувь болгох шийдвэр гаргалаа.
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл жилд 4 удаа хуралдаж, Бодлогын хүүг өөрчлөх эсэх шийдвэрийг гаргадаг.
Бодлогын хүүг арилжааны банкууд Төв банканд мөнгөө хадгалуулах хүү гэж ойлгож болно. Бодлогын хүү буурах үед банкууд мөнгөө Төв банканд хадгалуулснаас иргэд, компаниудад зээл болгон гаргах нь ашигтай тул эдийн засаг руу орох мөнгөний урсгал нэмэгддэг гэж үздэг байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ