- Норвеги улс цахилгаан автомашинд зориулсан дэлхийн анхны wireless цэнэглэгчтэй замыг Тронхейм хотод нээлээ.
- Туршилтын үе шат нэг жил орчим үргэлжлэх тооцоололтой байгаа бөгөөд одоогоор Yutong-оос гурван цахилгаан автобус, Higer-ээс нэг цахилгаан автобус оролцож байна.
- Бензин хөдөлгүүртэй автомашины тооноос давсан цахилгаан автомашинтай дэлхийн анхны улс Норвеги бөгөөд тус улс билээ.
Electreon Wireless компанийн хийж гүйцэтгэсэн энэ шинэлэг төсөл нь автомашиныг тасралтгүй, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй болгох зорилготой. Утасгүй цэнэглэгч зам нь 100 метрийн урттай тусгай зэс ороомогтой байх бөгөөд эдгээр нь тохирох хүлээн авагчаар тоноглогдсон цахилгаан автомашиныг цэнэглэх үүрэгтэй. Машин хөдөлж байх үед болон зогссон үед хоёуланд нь цэнэглэх чадвартай.
Туршилтын үе шат нэг жил орчим үргэлжлэх тооцоололтой байна. Одоогоор Yutong-оос гурван цахилгаан автобус, Higer-ээс нэг цахилгаан автобус оролцож байна.
Норвегийн засгийн газар уг төслийг 22.4 сая норвеги крон (ойролцоогоор 2.12 сая ам. доллар)-оор санхүүжүүлэх шийдвэр гаргасан.
Бензин хөдөлгүүртэй автомашины тооноос давсан цахилгаан автомашинтай дэлхийн анхны улс Норвеги бөгөөд тус улсад 2.8 сая автомашин бүртгэлтэй байдгаас 753,905 нь бензин хөдөлгүүртэй, харин 754,303 нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин байдаг ажээ.