bnr-0
E-Mongolia хэрэглэгчийн тоо 2 саяд хүрлээ
04 сарын 24, 2025
ХУВААЛЦАХ
“E-Mongolia” системийг хэрэглэгчдийн тоо 2 саяд хүрчээ.

“E-Mongolia” системийг хэрэглэгчдийн тоо 2 саяд хүрчээ. Тус платформыг Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдийн 88 гаруй хувь нь ашигладаг бөгөөд 88 байгууллагын 1,264 төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлж байна. 

Дашрамд дурдахад, Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цахим засаглалын индексээр 193 орноос 46 дугаарт, Ази тивдээ 13 дугаар байранд эрэмбэлэгдэж байна. Энэ нь цахим засаглалын чиглэлд гаргаж буй ахиц дэвшил, шинэ шатны хөгжлийн чухал үзүүлэлт болж байна.  

mobile-logo