bnr-0
Гашуунсухайт-Ганц мод боомтыг холбох ажлыг эрчимжүүлэхээр “Чайна Энержи” группийн удирдлагатай тохирлоо
10 сарын 21, 2024
ХУВААЛЦАХ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хил холболтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.
  • “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гуоюэ Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацаанд хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа хариу мэдэгдлээ.
  • Монгол Улс, БНХАУ-ын хооронд хийгдсэн гадаад худалдаа 17 тэрбум ам.долларт хүрэд байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод буцах замдаа БНХАУ-д ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажиллах үеэрээ “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Люй Гуоюэтэй уулзлаа.  2024 оны дөрөвдүгээр сард “Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай’’ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гуоюэ Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацаанд хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа уулзалт ярианы үеэр хариу мэдэгдлээ.

 2022 онд хоёр улсын худалдааны бараа эргэлтийг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлж байсан.  Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 17 тэрбум ам.долларт хүрээд буй аж.  

mobile-logo