bnr-0
Шинэ Зеландын нисэх онгоцны буудал тэврэлдэх хугацааг гурван минутаар хязгаарлажээ
10 сарын 21, 2024
ХУВААЛЦАХ
Шинэ Зеландын Дунедин нисэх онгоцны буудалд зорчигчдыг гаргаж өгөх бүсэд тэврэлдэх хугацааг гурван минутаар хязгаарласан тэмдгийг байрлуулжээ.

Шинэ Зеландын Дунедин нисэх онгоцны буудалд зорчигчдыг гаргаж өгөх бүсэд тэврэлдэх хугацааг гурван минутаар хязгаарласан тэмдгийг байрлуулжээ. Нисэх онгоцны буудал дахь хөл хөдөлгөөнийг зохицуулах үүднээс тавиад буй “Тэврэлдэх хугацаа 3 минут. Илүү удаан салах ёс гүйцэтгэхийг хүсвэл автомашины зогсоолыг ашиглана уу” гэх тэмдэг нь цахим орчинд олны анхаарлыг татаад байгаа юм.

Дунедин нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Даниэль Де Боно нь онгоцны буудлуудыг "сэтгэл хөдлөлийн голомт" гэж тодорхойлсон бөгөөд "хайрын гормон" хэмээгддэг окситоциныг гадагшлуулахад 20 секунд тэврэлдэхэд хангалттай байдаг гэх судалгааг дурдаж, үйлчлүүлэгчдийг хурдан хөдөлгөх нь илүү олон хүнд салах ёс хийх боломжийг олгодог хэмээн онцолжээ.   

mobile-logo