bnr-0
Тарифын хэлцлийн тодорхойгүй байдал нэмэгдэж, S&P 500 есөн өдрийн өсөлтөө өндөрлүүллээ
05 сарын 06, 2025
ХУВААЛЦАХ
  • Уолл Стритийн голлох S&P 500 индекс 0.64 хувиар буурч, 5,650.38 нэгжид хүрч арилжааг хаалаа. 
  • Дөрөвдүгээр сард үйлчилгээний салбарын үйл ажиллагаа хүлээлтээс давсан түвшинд байсан ч компаниудын удирдлагууд тарифын бодлогын болгоомжлол нэмэгдэж байгааг шинжээчид дурдлаа.
  • Түүнчлэн Трамп гадаадад үйлдвэрлэсэн кинонууд дээр 100 хувийн гаалийн татвар ногдуулахыг холбогдох агентлагуудад зөвшөөрсөн байна.
Сүүлийн есөн өдөр дараалан өссөн S&P 500 индекс даваа гарагт буурсан үзүүлэлттэй байна.

Сүүлийн есөн өдөр дараалан өссөн S&P 500 индекс даваа гарагт буурсан үзүүлэлттэй байна. Уолл Стритийн голлох S&P 500 индекс 0.64 хувиар буурч, 5,650.38 нэгжид хүрч арилжааг хаалаа. 

Харин Nasdaq Composite 0.74 хувиар буурч, 17,844.24 нэгжид хаагдсан бол аж үйлдвэрлэлийн бенчмарк Dow Jones индекс 0.24 хувиар буурч 41,218.83 нэгжид хүрсэн байна.

Дөрөвдүгээр сард үйлчилгээний салбарын үйл ажиллагаа хүлээлтээс давсан түвшинд байсан ч компаниудын удирдлагуудын тарифын бодлогын болгоомжлол нэмэгдэж байгааг шинжээчид дурдлаа.

Энэтхэг болон АНУ-ийн хооронд ган, автомашины сэлбэг хэрэгсэл, эмийн бүтээгдэхүүнд хоёр тал харилцан татваргүй байхаар санал гаргасан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлжээ.

Гэвч АНУ болон бусад улс орнуудын хоорондын гаалийн тарифын хэлэлцээрүүд яг хэзээ эцэслэгдэх нь тодорхойгүй хэвээр байна.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент CNBC-д даваа гарагт ярилцлага өгөхдөө “бид хэд хэдэн хэлэлцээрт маш ойрхон байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын ням гарагт хийсэн “энэ долоо хоногт тохиролцоонд хүрч магадгүй” гэсэн мэдэгдлийг давтаж хэлжээ. 

Түүнчлэн Трамп гадаадад үйлдвэрлэсэн кинонууд дээр 100 хувийн гаалийн татвар ногдуулахыг холбогдох агентлагуудад зөвшөөрсөн байна. Тэрбээр бусад улс орны кино үйлдвэрлэлийг дэмжих оролдлогыг "үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна" гэж тодорхойлжээ. Гэхдээ уг татварууд нь кино театруудад гарч буй кинонд эсвэл стриминг платформ дахь контентуудад нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна. Netflix-ийн хувьцааны ханш 2 хувиар, Paramount компанийн хувьцааны ханш 1-ээс дээш хувиар буурсан байна.   

mobile-logo