АНУ, Японы интервенц дахин бүтэлгүйтлээ: Иений ханш ам.долларын эсрэг суларсаар байна
5 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
- Вашингтон болон Токио хамтран валютын зах зээлд түүхэн дээд дүнгээр интервенц хийснээс хойш хоёр долоо хоног ч өнгөрөөгүй байхад иений ханш өсөлтийнхөө тал орчмыг алдлаа.
- Энэхүү бууралт нь иений ханшийг сүүлийн олон арван жилийн доод түвшинд хүрэхэд голлон нөлөөлж буй суурь хүчин зүйлсийг богино хугацаанд өөрчлөхөд амаргүйг харуулж байна.
- Валютын зах зээлд интервенц хийсний дараа иений ханш ам.долларын эсрэг огцом чангарч, 155 иентэй тэнцэх түвшинд хүрсэн ч өдгөө эргэн суларч, 160 иений түвшинд ойртлоо.
- Японы бодлогын хүү бусад томоохон зах зээлийнхээс харьцангуй доогуур буйн зэрэгцээ АНУ-ын бондын өгөөжийн харьцуу зөрүү өндөр байгаа нь иений ханш унахад голлон нөлөөлж байна.
- Шинжээчдийн зүгээс Японы Төв банк багадаа 2 удаа бодлогын хүүг нэмэгдүүлэхээс нааш иений ханшийг интервенцээр тогтворжуулах боломжгүй гэдгийг анхаарууллаа.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү



