bnr-0
Биржээр өнгөрсөн сард 1.3 сая тонн нүүрс арилжлаа
05 сарын 06, 2025
ХУВААЛЦАХ
  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр өнгөрсөн сард 1.3 сая тонн нүүрс арилжлаа. 
  • Мөн нүүрсний экспорт өнгөрсөн оныхтой адил түвшинд буюу 25 сая тонн, зэсийн баяжмалын экспорт өмнөх оноос 25 хувиар өсчээ.  
  • Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар, экспортын орлого 4.2 тэрбум ам.долларт хүрлээ. 
Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар, экспортын орлого 4.2 тэрбум ам.долларт хүрлээ

Монгол Улсын экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийн 8 дахь удаагийн хурал өчигдөр боллоо. Уг хурлыг Сангийн сайд Б.Жавхлан ахаллаа.

Хуралдаанаар Монгол Улсын экспорт, импортын нөхцөл байдал, гадаад валютын нөөцийн хэмжээ, өсөлт, энэ талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөг ярилцлаа. Мөн хуралдаанаас гарсан зарим саналуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтлоо. Тус ажлын хэсэг 2025 оны гуравдугаар сарын 13-нд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд биржийн арилжааг сэргээхэд анхаарч ажиллаж, тодорхой үр дүнд хүрчээ. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард биржээр 679,000 тонн нүүрс арилжаалсан бол дөрөвдүгээр сарын байдлаар 1.3 сая тонн болж 2 дахин нэмэгджээ.

Мөн нүүрсний экспорт өнгөрсөн оныхтой адил түвшинд буюу 25 сая тонн, зэсийн баяжмалын экспорт өмнөх оноос 25 хувиар, төмрийн хүдрийн баяжмал 3.6 хувиар тус тус өссөн байна. Түүнээс гадна гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар, экспортын орлого 4.2 тэрбум ам.долларт хүрлээ.  

mobile-logo