bnr-0
27 секундэд таны бургерыг бэлтгэж өгөх робот-тогооч хэрэглээнд нэвтэрлээ
05 сарын 06, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Калифорни мужид шинээр нээгдсэн нэгэн ресторан хоолыг маш нарийн, хурдан хугацаанд бэлтгэх зорилгоор робот ашиглаж эхэлжээ.
  • Энэхүү авсаархан робот систем нь хүнс боловсруулах салбарт анхдагч шийдэл болж байгаа юм.
  • Компаниуд автоматжуулалтыг зөвхөн ажиллах хүчний хомсдолыг нөхөх хэрэгсэл бус, хүнсний үйлчилгээний ажлыг илүү тогтвортой, сайжруулах боломж гэж харж байна.
Бүх үйл явц ердөө 27 секундэд болж өнгөрөх аж.

27 секундэд таны бургерыг бэлтгэж өгөх робот-тогооч хэрэглээнд нэвтэрлээ. АНУ-ын Калифорни мужид шинээр нээгдсэн нэгэн ресторан хоолыг маш нарийн, хурдан хугацаанд бэлтгэх зорилгоор робот ашиглаж эхэлжээ. ABB Robotics болон BurgerBots компаниудын хамтран бүтээсэн энэхүү ресторан нь ABB-ийн IRB 360 FlexPicker болон YuMi роботыг ашиглаж байна. 

Энэхүү авсаархан робот систем нь хүнс боловсруулах салбарт анхдагч шийдэл болж байгаа юм. Захиалга ирмэгц, шинэ шарагдсан бургерын махыг талхан дээр тавьж, бургерыг хайрцагт хийдэг байна. 

Дараа нь хайрцгийг QR кодтой туузан дамжуулагч дээр байрлуулдаг бөгөөд хөдөлж байх явцад амтлагчуудыг түрхдэг. Бүх үйл явц ердөө 27 секундэд болж өнгөрөх аж.

Үүний дараа YuMi робот эцсийн угсралтын шатанд оролцож, бургерыг бүрэн гүйцэд бэлэн болгодог. Компаниуд автоматжуулалтыг зөвхөн ажиллах хүчний хомсдолыг нөхөх хэрэгсэл бус, хүнсний үйлчилгээний ажлыг илүү тогтвортой, сайжруулах боломж гэж харж байна.    

mobile-logo