- Японы ДНБ 2023 онд 1.5 хувиар өссөний хагасыг нь аялал жуулчлалын салбар бүрдүүлжээ.
- Тус улсын аялал жуулчлал тогтвортой нэмэгдэж буйд иенийн ханшийн сулрал нөлөөлсөөр ирсэн.
- Японы Төв банк мөнгөний бодлогыг чангаруулах арга хэмжээ авч буй нь иенийн ханшийг өсгөж, улмаар аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

Сүүлийн жилүүдэд гадаадын жуулчид Японы эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Иенийн ханш сул байгаа нь тус улсад аялах, худалдан авалт хийхийг илүү хямд болгож, жуулчдын урсгалыг нэмэгдүүлээд буй. 2023 онд аялал жуулчлал Японы эдийн засгийн 1.5 хувийн өсөлтийн тал хувийг бүрдүүлж, өмнөх онуудтай харьцуулахад огцом өсөлт үзүүлжээ.
Гэвч инфляцын түвшин өсөхийн хэрээр Японы Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж, иенийн ханш чангарч эхэллээ. Үүний улмаас Японд аялах зардал өсөж, жуулчдын тоо, тэдний зарцуулалт буурах эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.

Гэхдээ энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэсэн үг биш аж. Аялал жуулчлал саарсан ч дотоодын хэрэглээ, цалин өсөх нь эдийн засгийг тогтвортой байлгахад дэмжлэг болно хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна. Зарим шинжээч жуулчдад ногдуулах татварыг нэмэгдүүлэх замаар жуулчдын урсгалыг зохицуулж, улсын төсөвт орлого нэмэх боломжтой гэж үзсэн байна.
Иенийн ханш аажмаар өсөх хандлагатай байгаа нь Япон улс аялал жуулчлалаас хэт хамааралтай байдлаа багасгаж, дотоодын хэрэглээг эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болгох магадлалыг харуулж байна.