bnr-0
Токио жуулчдын ачааллаа дийлэхгүй байна
03 сарын 21, 2025
ХУВААЛЦАХ
  • Японы иений ханшийн сулрал ийнхүү оны эхний улиралд олон жуулчин Японыг зорих таатай цонх үе болсон гэж үзэж байна.
  • Солонгосоос гэхэд л он гарсаар 850 мянган жуулчин хүлээн авсан бол Хятадаас 750 мянган жуулчин Японд аялжээ.
  • Жилийн эхний улирал ид ажлын үе байдаг тул метро, тээврийн хэрэгсэл, зочид буудал, зоогийн газрууд, үзвэр үйлчилгээний газрууд ч урт дараалал үүсэж нутгийн иргэдийг бухимдуулсан гэнэ.

Эдийн засагчид Японыг дэлхийн аялал жуулчлалыг хамгийн сонгодог утгаар нь хөгжүүлж байгаа төв хэмээн нэрлэжээ. Учир нь Токио хот он гарснаас хойш жуулчдынхаа ачааллыг дийлэхгүйд хүрээд байна.

Үйлчилгээний стандарт өндөр, аялахад аюулгүй, үзэх сонирхох зүйл их, Япончууд найрсаг гээд жуулчдыг татах олон давуу талтай. Үүнтэй хамгийн том хөшүүргэ нь Японы иений ханш суларч, харьцангуй хямд зардлаар сайхан аялах гэсэн жуулчид Японыг зорих нь эрс нэмэгдсэн. Мөн Японд энэ өвөл цас их унаж, Фүжи уулыг харах гэсэн олны урсгал Японы авиа компаниудын орлогын эх үндэс болжээ.

Нийт ирсэн жуулчдыг БНСУ болон Хятад, Энэтхэгийн жуулчид тоогоороо тэргүүлсэн байна. Солонгосоос гэхэд л он гарсаар 850 мянган жуулчин хүлээн авсан бол Хятадаас 750 мянган жуулчин Японд аялжээ. 

Богино хугацаанд ийм их жуулчин хүлээн авсан нь үйлчилгээний газрууд ачааллаа дийлэхгүй, урт дараалал үүсэх, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх, улмаар гэмт хэрэг зөрчил гарах гээд Токиогийн уугуул иргэд нь “залхаж” эхэлжээ. Жилийн эхний улирал ид ажлын үе байдаг тул метро, тээврийн хэрэгсэл, зочид буудал, зоогийн газрууд, үзвэр  үйлчилгээний газрууд ч урт дараалал үүсэж нутгийн иргэдийг бухимдуулсан гэнэ.

Зарим хотын цагдаагийн газрууд сайн дурын идэвхтнүүдийг нийгмийн хэв журам сахиулах, жуулчдад туслахад хамтран ажиллахыг хүссэн байна.

Ер нь 2024 онд Япон улс 36.8 сая гаруй гадаадын жуулчин хүлээн авсан нь 2019 оны түүхэн дээд үзүүлэлтээс 15 хувиар илүү байна.  Мөн 2024 онд жуулчдын нийт зардал 8 их наяд иен буюу 52 тэрбум ам.доллароос давжээ.  Японы Засгийн газар 2030 он гэхэд 60 сая гадаадын жуулчдыг хүлээн авах зорилт тавьсан. Хэрвээ байдал энэ хэвээрээ үргэлжилбэл 60 сая гэсэн тоо тун амархан биелнэ гэж бичжээ.  

mobile-logo