bnr-0
“Starbucks” онгоцны буудлын урт дарааллыг богиносгож чадах уу
11 сарын 25, 2024
ХУВААЛЦАХ
  • Хот доторх “Starbucks”-ын хүлээлтийн хугацаа ердөө хоёр минут байхад нисэх буудал дээрх салбаруудад энэ хугацаа хэд дахин уртасдаг талаар үйлчлүүлэгчид нь бухимдлаа илэрхийлжээ.
  • Тус компанийн шинэ гүйцэтгэх захирал Брайан Никкол үйлчлүүлэгчдийн хүлээлгийн хугацааг дөрвөн минут хүртэл бууруулж, урт дарааллыг шийдвэрлэх зорилго тавьсан байна.
  • Аялал жуулчлалын оргил ачааллын үе буюу Талархлын баяр гэх мэт баярын өдрүүдэд нисэх буудлууд зорчигчдын хөлд дарагдаж, энэхүү асуудал улам хурцаддаг аж.
Зорчигчид болон нисэх буудлын ажилтнууд уух зүйлсээ авахын тулд 10 минут эсвэл түүнээс илүү хугацаагаар хүлээх шаардлагатай болдог байна.

Агаарын тээврээр зорчих үед олон хүн стресс бухимдалтай тулгардаг бөгөөд эдгээрийн нэг нь нисэх онгоцны буудал дахь “Starbucks”-ын урт дараалал юм. Зорчигчид болон нисэх буудлын ажилтнууд уух зүйлсээ авахын тулд 10 минут эсвэл түүнээс илүү хугацаагаар хүлээх шаардлагатай болдог байна. Хот доторх “Starbucks”-ын хүлээлтийн хугацаа ердөө хоёр минут байхад нисэх буудал дээрх салбаруудад энэ хугацаа хэд дахин уртасдаг талаар үйлчлүүлэгчид нь бухимдлаа илэрхийлжээ.

Энэхүү асуудал нь “Starbucks”-ын шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Брайан Никколын анхаарлыг татаж, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах төлөвлөгөө боловсруулахад хүргэжээ. Тэрбээр үйлчлүүлэгчдийн хүлээлгийн хугацааг дөрвөн минут хүртэл бууруулж, урт дарааллыг шийдвэрлэх зорилго тавьсан байна.

Аялал жуулчлалын оргил ачааллын үе буюу Талархлын баяр гэх мэт баярын өдрүүдэд нисэх буудлууд зорчигчдын хөлд дарагдаж, энэхүү асуудал улам хурцаддаг аж. 2023 онд АНУ-ын нисэх буудлуудад л гэхэд 1 тэрбум гаруй хүн ниссэн нь нисэх буудлын үйлчилгээний эрэлт эрс нэмэгдэж байгааг харуулж байна.

Сүүлийн үед “Starbucks”-ын борлуулалт буурсан тул хэрэглэгчийн туршлагыг сайжруулж, нэр хүнд, орлогоо өсгөхийг зорьж байгаа ажээ.

Тус компани нисэх буудлууд дахь ихэнх салбараа “HMSHost” гэх мэт тусгай зөвшөөрөл эзэмшигчидээр дамжуулан ажиллуулдаг тул эдгээр салбараас бага ашиг олдог. Гэсэн ч брэндийн тогтвортой байдлыг хадгалж, хэрэглэгчдэдээ найрсаг, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг зорьдог байна.   

 

mobile-logo