bnr-0
Модон могой жил залуус хуримлахад сайн жил ажээ
03 сарын 06, 2025
ХУВААЛЦАХ
Модон могой жил залууст ээлтэй жил болно

Билгийн тооллын 17 дугаар жарны Модон могой жил гарлаа. Зурхайн ёсонд энэ жил нь “Билэг” буюу тогтвортой, тэнцвэртэй байдлыг илэрхийлдэг. Харин модон махбод нь үржих, дэлгэрэхийн бэлгэдэлтэй тул гэр бүл зохиох, хурим найр хийхэд хамгийн ээлтэй хэмээн зурхайд буужээ. Мөн залууст хамгийн сайн жил хэмээн зурхайд буужээ.

Модон могой жилд төрөх хүүхдүүд ухаалаг, тэсвэр тэвчээртэй, нарийн мэдрэмжтэй, хайр энэрэлтэй байх шинж давамгайлдаг гэж үздэг байна. Энэ нь айл гэрийн аз жаргал, үрийн заяанд сайнаар нөлөөлөх тул шинэхэн хосуудын амьдрал тогтвортой байх магадлал өндөр гэж тайлбарлажээ.

Шороон үхрийн зурлагад энэ жил идэр залууст амгалантай, шинэ амьдрал эхлүүлэхэд ээлтэй болохыг харуулсан байна. Тиймээс залуусын хувьд хурим найр хийх, амьдралын чухал шийдвэр гаргахад өлзийтэй жил байх төлөвтэй.

Юутай ч Дорнын ёсонд энэхүү жил нь  гэр бүлийн аз жаргалын жил байна хэмээн дурдсан байна. Магадгүй "том" шийдвэрээ гаргахаар төлөвлөж буй  залуу хосуудын хувьд онцгой боломж ч гэж хэлж болох юм.

mobile-logo