bnr-0
БНХАУ Монгол, Бразил, Аргентин, Уругвай улсын үхрийн махны импортыг зогсоолоо
03 сарын 06, 2025
ХУВААЛЦАХ
  • БНХАУ-ын махны импорт өнгөрсөн онд дээд түвшинд хүрч, нийлүүлэлтийн илүүдэл үүсэж, дотоодын фермүүд ихээхэн алдагдалд орсны улмаас Монгол, Бразил, Аргентин, Уругвай улсын нийт долоон компанийн үхрийн махны импортыг зогсоож байгаагаа мэдэгдлээ.
  • Дэлхийн хамгийн том мах импортлогч, хэрэглэгч орон болох Хятад хэт их нийлүүлэлт үүсэж, тус улсын дотоодын үхрийн махны үнэ олон жилийн доод түвшинд хүрчээ.
  • 2024 онд Хятад улс нийт 2.87 сая тонн үхрийн мах импортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болсон хэмээн тус мэдээлэлд дурджээ.
Дэлхийн хамгийн том мах импортлогч, хэрэглэгч орон болох Хятад хэт их нийлүүлэлт үүсэж, тус улсын дотоодын үхрийн махны үнэ олон жилийн доод түвшинд хүрчээ.

БНХАУ-ын махны импорт өнгөрсөн онд дээд түвшинд хүрч, нийлүүлэлтийн илүүдэл үүсэж, дотоодын фермүүд ихээхэн алдагдалд орсны улмаас Монгол, Бразил, Аргентин, Уругвай улсын нийт долоон компанийн үхрийн махны импортыг зогсоож байгаагаа мэдэгдлээ.

Хятадын Гаалийн Ерөнхий газраас мэдэгдсэний дагуу Аргентины хоёр экспортлогч, Бразилын гурван ханган нийлүүлэгч, Уругвайн "Frigorífico Sirsil S.A." болон Монголын нэг ханган нийлүүлэгчийн импортыг хоригложээ. Тус улсын Гаалийн ерөнхий газар уг хоригийг тавьж буй шалтгаанаа тодорхой дурдаагүй байна.

Бразил, Аргентин, Уругвай нь Хятадын үхрийн махны гол нийлүүлэгчдийн нэг юм. Хятадын Худалдааны Яам өнгөрсөн оны сүүлээр үхрийн махны импорт огцом өссөн асуудлаар шалгалт эхлүүлсэн.

Дэлхийн хамгийн том мах импортлогч, хэрэглэгч орон болох Хятад хэт их нийлүүлэлт үүсэж, тус улсын дотоодын үхрийн махны үнэ олон жилийн доод түвшинд хүрчээ.

2024 онд Хятад улс нийт 2.87 сая тонн үхрийн мах импортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болсон хэмээн тус мэдээлэлд дурджээ.  

mobile-logo