- Гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ хамт хооллох нь хүний амьдралын сэтгэл ханамжид хүчтэй нөлөөлдөг болохыг 2025 оны Дэлхийн аз жаргалын тайланд дурджээ.
- Судалгаанаас харахад бусадтай илүү олон удаа хамт хооллодог хүмүүс амьдралдаа илүү сэтгэл хангалуун, эерэг сэтгэл хөдлөлтэй, сөрөг сэтгэл хөдлөл бага байдгийг тогтоожээ.
- Харин Монгол Улс, Өмнөд Солонгос, Японы хувьд бусадтай хамт хооллодог түвшин дунджаас доогуур байсан бөгөөд долоо хоногт ердөө 1-2 удаа оройн хоолоо бусадтай хуваалцаж, хамт иддэг байна.

Гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ хамт хооллох нь хүний амьдралын сэтгэл ханамжид хүчтэй нөлөөлдөг болохыг 2025 оны Дэлхийн аз жаргалын тайланд дурджээ.
Судалгаанаас харахад бусадтай илүү олон удаа хамт хооллодог хүмүүс амьдралдаа илүү сэтгэл хангалуун, эерэг сэтгэл хөдлөлтэй, сөрөг сэтгэл хөдлөл бага байдгийг тогтоожээ.
Тус тайлангийн “Бусадтай хамт хооллох: Хоол хуваалцах нь аз жаргал болон нийгмийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ” бүлэгт дурдсанаар бусадтай хамт хооллох, хоол хуваалцах нь орлогын түвшин, ажилгүйдэлтэй адил түвшинд сэтгэл ханамжийн маш хүчтэй үзүүлэлт гэдгийг харуулдаг байна.
АНУ, Канад, Шинэ Зеланд, Австрали зэрэг орнуудад хүмүүс оройн хоолоо илүү олон удаа бусадтай хуваалцдаг бөгөөд долоо хоногт дунджаар 5 удаа бусадтай оройн хоол хамт иддэг байна.
Харин Монгол Улс, Өмнөд Солонгос, Японы хувьд бусадтай хамт хооллодог түвшин дунджаас доогуур байсан бөгөөд долоо хоногт ердөө 1-2 удаа оройн хоолоо бусадтай хуваалцаж, хамт иддэг байна.
Хамт хооллож, хоолоо хуваалцах нь ганцаардлын түвшнийг бууруулж, амьдралд мэдрэх сэтгэл ханамжийг өсгөдөг юм.