- Дэлхийн ихэнх улс өндөр инфляц, эрчим хүчний үнийн тогтворгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, геополитикийн хурцадмал байдал гэсэн сорилтуудтай тулгарч байна.
- Энэ онд дэлхийн олон улсад улс төрийн сонгууль болж байгаатай холбоотойгоор худалдааны бодлоготой холбоотой тодорхойгүй байдал нэмэгджээ. Дэлхийн худалдаа жилийн дүнгээрээ 0.2 хувь өссөн.
- Геополитикийн хурцадмал байдал, төв банкуудын алтны худалдан авалт нэмэгдсэн зэргээс шалтгаалан зэс болон алтны үнэ өсөв.
2022 оны сүүлийн хагасаас удааширч эхэлсэн дэлхийн аж үйлдвэрлэл бага зэрэг сэргэж, 2024 оны тавдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өссөн. Дэлхийн ихэнх улс орнууд өндөр инфляц, эрчим хүчний үнийн тогтворгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, геополитикийн хурцадмал байдал зэрэг олон сорилтуудтай тулгарсан нь нийт эрэлтийг сааруулах, улмаар аж үйлдвэрлэлийн өсөлт удаашрахад нөлөөлж байна.
Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн нийлүүлэлт тогтворжиж, хэвийн явагдаж эхэлсэн хэдий ч аж үйлдвэрлэл буурч байгаа нь түүхий эдийн эрэлт, цаашлаад түүхий эдийн үнэ буурах дарамтыг нэмэгдүүлж болзошгүй юм. Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сэргэлт хөрш орнуудын эдийн засагт сайнаар нөлөөлж эхэлсэн. Гэхдээ хэр удаан үргэлжлэх нь тодорхой бус аж.
2024 оны эхний хагаст газрын тосны томоохон нийлүүлэгч бүс нутаг болох Ойрхи Дорнодод мөргөлдөөн нэмэгдсэнээс үүдэн дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн хэлбэлзэл өндөр байв. Манай улсын экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн нэг болох нүүрсний үнэ зах зээл дэх нөөц болон нийлүүлэлт нэмэгдсэнээс шалтгаалан энэ оны хоёрдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 17.2 хувиар буурч, цаашид ч буурах хүлээлттэй байна. Геополитикийн хурцадмал байдал, төв банкуудын алтны худалдан авалт нэмэгдсэн зэргээс шалтгаалан зэс болон алтны үнэ өсөв.
Дэлхийн аж үйлдвэрлэлийн эрэлт, металлд суурилсан цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байгаа хэдий ч Евро бүс болон БНХАУ-д аж үйлдвэрлэлийн идэвхжил сул, БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт буурсан нь эдгээр үнэт металлын үнэ Дэлхийн аж үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ үед дэлхийн худалдааны өсөлт мөн саарч байна. Тодруулбал, 2024 оны тавдугаар сарын байдлаар дэлхийн худалдаа жилийн 0.2 хувиар өсөв. Дэлхийн худалдааны хэтийн төлөв нь нийт эрэлт удаашрах, геополитикийн хурцадмал байдал нэмэгдэх, далайн тээврийн тасалдал зэрэг болзошгүй сорилтуудаас шалтгаалж байна.
Энэ онд дэлхийн олон оронд улс төрийн сонгууль болж байгаатай холбоотойгоор худалдааны бодлоготой холбоотой тодорхойгүй байдал нэмэгдэж, улс орнууд илүү дотоод зах зээл рүү чиглэсэн бодлого цаашид тогтвортой байх хүлээлтийг үүсгэж байна.