bnr-0
Хятадын робот такси хөгжүүлэгч олон улсын зах зээлд нэвтэрнэ
10 сарын 10, 2024
ХУВААЛЦАХ
  • Хятадын технологийн "Baidu" компанийн робот таксины хэлтэс "Apollo Go" нь “ойрын хугацаанд” гадаад зах зээлд гарахаар зэхэж байна.
  • Олон жилийн туршилтын үр дүнд Хятадын холбогдох албанаас автомат жолоодлоготой робот таксиг арилжааны зориулалтаар ашиглахыг зөвшөөрөөд буй.
Хятадын технологийн "Baidu" компанийн робот таксины хэлтэс "Apollo Go" нь “ойрын хугацаанд” гадаад зах зээлд гарахаар зэхэж байна.

Хятадын технологийн "Baidu" компанийн робот таксины хэлтэс "Apollo Go" нь “ойрын хугацаанд” гадаад зах зээлд гарахаар зэхэж байна. Олон улсын зах зээлд нэвтрэх хугацаа болон хамрах бүс нутгийн мэдээлэл хараахан тодорхой болоогүй аж.

Олон жилийн туршилтын үр дүнд Хятадын холбогдох албанаас автомат жолоодлоготой робот таксиг арилжааны зориулалтаар ашиглахыг зөвшөөрөөд буй. 

Мөн Хятадын робот такси хөгжүүлэгч "WeRide" компани Абу Даби дахь "Uber" платформтой автомашинуудаа нэгтгэн хамтран ажиллахаар болсноо мэдэгдлээ. 

Энэ оны долдугаар сард BYD болон "Uber" хамтран автомат жолоодлоготой автомашиныг такси дуудлагын платформд зориулан бүтэхээр болсноо зарласан юм.

mobile-logo