- 21,22-нд ихэнх нутгаар дулаарах боловч 23-наас ихэнх нутгаар сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус хүрч хүйтэрнэ.
- Энэ удаагийн хүйтрэл дараа долоо хоногийн сүүлч хүртэл үргэлжилнэ.

Гуравдугаар сарын 21,22-нд ихэнх нутгаар дулаан байх хэдий ч, 23-нд нутгийн хойд хэсгээр, 24,25-нд ихэнх нутгаар салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23,24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурга шуурна.
Агаарын температур: 21,22-нд ихэнх нутгаар дулаарах боловч 23-наас ихэнх нутгаар сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -8...-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3....-8 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна.