bnr-0
БНСУ: DeepSeek компани хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулж, гадаад руу шилжүүлсэн
04 сарын 25, 2025
ХУВААЛЦАХ
  • БНСУ-ын Хувийн Мэдээлэл Хамгаалах Хорооноос DeepSeek компани тус улсын хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулж, гадаад руу шилжүүлсэн гэж дүгнэжээ.
  • DeepSeek компанийн тайлбарласнаар тэд аюулгүй байдал болон хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор ашигласан хэмээжээ.
  • БНСУ-аас тус платформын хэрэглээ болон таталтыг улс даяар хязгаарлаад байгаа юм.
БНСУ-аас DeepSeek компанид хяналт, аюулгүй байдлын шалгалт хийсний үр дүнд тус дүгнэлтэд хүрсэн аж.

БНСУ-ын Хувийн Мэдээлэл Хамгаалах Хорооноос БНХАУ-ын хиймэл оюун ухааны DeepSeek компани тус улсын хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулж, гадаад руу шилжүүлсэн гэж дүгнэжээ. 

БНСУ-аас DeepSeek компанид хяналт, аюулгүй байдлын шалгалт хийсний үр дүнд тус дүгнэлтэд хүрсэн аж. DeepSeek компани БНСУ-д үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын болон АНУ-ын хэд хэдэн компанид зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн хэмээн Хувийн Мэдээлэл Хамгаалах Хорооноос мэдэгдлээ.

Ялангуяа DeepSeek компани нь хэрэглэгчийн чатботод бичсэн өгөгдөл (prompts), төхөөрөмж, сүлжээ болон аппликейшний талаарх мэдээллийг Хятадын “Beijing Volcano Engine Technology Co.” нэртэй үүлэн тооцооллын компанид дамжуулсан тохиолдлыг онцолжээ. 

DeepSeek компанийн тайлбарласнаар тэд уг Хятадын компанийн үүлэн үйлчилгээний системийг аппликейшний аюулгүй байдал болон хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор ашигласан бөгөөд дөрөвдүгээр сарын 10-наас хойш AI өгөгдөл дамжуулалтыг зогсоосон хэмээжээ.

БНСУ-аас тус платформын хэрэглээ болон таталтыг улс даяар хязгаарлаад байгаа юм.  

mobile-logo