bnr-0
Дэлхийн ихэнх оронд ам.долларын ханш чангарсаар байна
10 сарын 10, 2024
ХУВААЛЦАХ
  • ОХУ, Туркийн мөнгөн тэмдэгтүүдийн ам.доллартай харьцах ханш нэг жилийн хугацаанд хамгийн их суларчээ.
  • БНХАУ-ын эдийн засгийн тогтворгүй байдал, гадны хөрөнгө оруулалт буурч байгаа нь Азийн орнуудад ам.доллар чангарах гол нөхцөл болж байна.

Дийлэнх улс орнуудын валютын ханш ам.долларын эсрэг суларсан хэвээр байна. Тухайлбал, 2018 оноос эхлэн эдийн засгийн болон санхүүгийн хямралтай тулгарч буй Турк улс болон геополитикийн зөрчилдөөний гол оролцогч ОХУ-ын үндэсний мөнгөн тэмдэгтүүд нэг жилийн хугацаанд ам.долларын эсрэг хамгийн ихээр суларсан байна. Түүнчлэн, БНХАУ-ын эдийн засгийн тогтворгүй байдал, үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл үргэлжилж, гадаадын хөрөнгө оруулалт татарч байгаа нь томоохон эдийн засагтай Азийн улс орнуудын мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг сулрахад нөлөөлж байна.

 

 Манай улсын хувьд төгрөгийн ам.доллартай харьцах ханш харьцангуй удаан хугацаанд 3381 төгрөг байснаа энэ сарын дөрөвнөөс эхлэн Монголбанкны албан ханш 3384 болж нэмэгдсэн байна. Валют арилжааны захуудад нэг ам долларыг 3395 төгрөгөөр худалдан авч, 3400 төгрөгөөр зарж байна.    

mobile-logo