bnr-0
Хар кофе амьдралыг уртасгаж байгааг шинэ судалгаа харууллаа
06 сарын 23, 2025
ХУВААЛЦАХ
  • Америкийн Туфтсын их сургуулийн судлаачид 46,000 гаруй хүний кофены хэрэглээ болон урт наслалт хоорондын хамаарлыг судалж, хар кофе тогтмол хэрэглэдэг хүмүүсийн амьдрах хугацаа урт байгааг тогтоожээ.
  • Өдөрт нэг аяга кофе уудаг хүний нас барах эрсдэл нь 16 хувиар бага байжээ.
  • Судлаачдын тайлбарласнаар, кофе нь биоидэвхт бодисууд, антиоксидантаар баялаг тул дархлаа, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлэх магадлалтай.
Хар кофе амьдралыг уртасгаж байгааг шинэ судалгаа харууллаа.

Америкийн Туфтсын их сургуулийн судлаачид 46,000 гаруй хүний кофены хэрэглээ болон урт наслалт хоорондын хамаарлыг судалж, хар кофе тогтмол хэрэглэдэг хүмүүсийн амьдрах хугацаа урт байгааг тогтоожээ. Энэхүү судалгаа The Journal of Nutrition эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд 1999–2018 оны хоорондох Үндэсний эрүүл мэнд ба хоол тэжээлийн үнэлгээний судалгаа (NHANES)-ны мэдээлэлд үндэслэсэн байна.

Судалгаагаар дараах гурван гол дүгнэлт гарчээ:

Өдөрт нэг аяга кофе уудаг хүний нас барах эрсдэл нь 16 хувиар бага байжээ.

Өдөрт 2–3 аяга кофе хэрэглэдэг хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт 17 хувьд хүрч, кофены хэрэглээ өсөх хэрээр ашиг тус нь дагаад өсөж байгааг тогтоожээ.

Хамгийн гол нь эдгээр ашиг тус бүхий эерэг үр дүн нь зөвхөн хар кофе уудаг хүмүүст хамаарч байсан юм. Кофенд нэмэлт сүү, крем, эсвэл их хэмжээний элсэн чихэр нэмж хэрэглэсэн тохиолдолд дээрх давуу тал бүрэн алдагдаж байжээ.

Судлаачдын тайлбарласнаар, кофе нь биоидэвхт бодисууд, антиоксидантаар баялаг тул дархлаа, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлэх магадлалтай. Гэвч чихэр, хуурай сүү зэргийг нэмэх нь кофены боломжит ашиг тусыг сааруулж байгааг судалгаа харуулсан байна. 

“Кофе бол дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг уух зүйлсийн нэг. Америкчуудын тал орчим нь өдөр бүр кофе уудаг гэж хариулсан. Тиймээс түгээмэл зуршлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бодитой судлах нь чухал” хэмээн тус судалгааны ахлах судалаач, профессор Фан Фан Жан онцоллоо.

Энэхүү судалгаа нь кофены хэрэглээ болон урт наслалтын хоорондын хамаарлыг илрүүлсэн анхны тохиолдол биш юм. Сүүлийн жилүүдэд ижил төстэй хэд хэдэн судалгаа хийсэн бөгөөд бүгд кофены тогтмол хэрэглээг нас баралтын эрсдэлийг бууруулахтай холбон тайлбарлажээ. Жишээлбэл: 

  •   2018 оны судалгаа: Кофе уух нь 10 жилийн хугацаанд нас барах эрсдэлийг 10–15%-иар бууруулсан.
  • Өдөрт 4 ба түүнээс дээш аяга кофе уудаг хүмүүсийн хувьд нас барах эрсдэл 64% буурсан гэх онцлох тоо баримт бий.
  • 2022 онд Их Британи дахь 171,000 гаруй хүний дунд явуулсан судалгаанд өдөрт 1.5–3.5 аяга кофе уух нь нас барах эрсдэлийг 30%-иар бууруулсан байна.
  • Харин Harvard University-ийн 2023 оны судалгаагаар 30 гаруй жилийн хугацаанд кофе ууж байсан эмэгтэйчүүд оюуны чадамж, эрүүл мэндийн хувьд өндөр түвшинд байсан нь тогтоогджээ.  
mobile-logo