- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан EB-5 визийн хөтөлбөрийг зогсоож, оронд нь 5 сая ам.долларын үнэтэй 'Алтан карт' хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ.
- Одоогоор хэрэгжиж буй EB-5 хөтөлбөрийн хүрээнд гадаадын иргэд АНУ-ын бизнесийн салбарт хөрөнгө оруулж, ажлын байр бий болгосноор ногоон карт авах эрхтэй байдаг.
- “Алтан карт” хөтөлбөрийн хүрээнд АНУ-д 5 сая ам.долларын хөрөнгө оруулсан хүмүүс тус улсад байнгын оршин суух эрхтэй болохоос гадна иргэншил авах боломжтой аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан EB-5 визийн хөтөлбөрийг зогсоож, оронд нь 5 сая ам.долларын үнэтэй 'Алтан карт' хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Энэхүү карт нь гадаадын хөрөнгө оруулагчдад ногоон картын бүх эрхийг олгохоос гадна АНУ-ын иргэн болох боломжийг бүрдүүлэх аж.
Одоогоор хэрэгжиж буй EB-5 хөтөлбөрийн хүрээнд гадаадын иргэд АНУ-ын бизнесийн салбарт хөрөнгө оруулж, ажлын байр бий болгосноор ногоон карт авах эрхтэй байдаг. Гэвч Трамп уг хөтөлбөрийг “үр дүнгүй, залилан ихтэй” гэж үзэн, илүү өндөр шалгууртай, шинэ систем нэвтрүүлэхээр зорьж байгаа нь энэ юм.
“Алтан карт” хөтөлбөрийн хүрээнд АНУ-д 5 сая ам.долларын хөрөнгө оруулсан хүмүүс тус улсад байнгын оршин суух эрхтэй болохоос гадна иргэншил авах боломжтой аж. Түүнчлэн, шаардлагатай нөхцөлийг хангасан тохиолдолд Оросын тэрбумтнууд ч уг картыг авах боломжтой талаар Трамп онцолжээ.
Энэхүү хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хоёр долоо хоногийн дараа зарлана гэж Трамп мэдэгдсэн байна.